Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Турк улс Сирид цохилт өглөө

 Туркийн зэвсэгт хүчин Сирийн арми Идлиб муж руу гал нээсний хариуд 101 удаагийн хүчтэй цохилт өглөө гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. “Урьдчилсан байдлаар Сирийн арми руу 115 удаа буудсаны 101 нь нь байндаа онож сөрөг хүчний гурван танк, нэг нисдэг тэрэг сөнөөлөө. Ажиллагаа үргэлжилж байна” гэж Батлан хамгаалах яамны мэдээлд дурджээ. Тус ажиллагааны үеэр Туркийн таван цэргийн албан хаагч амь үрэгдэж, таван хүн шархадсан гэж албаны эх сурвалж өмнө нь мэдээлж байсан юм.
Энэ долоо хоногт Туркийн тал Идлиб мужид байгаа ажиглалтын цэгтээ тусгай үүргийн хүчин илгээгээд байгаа юм. Энэ нь Сирийн цэргийнхний мэдээлснээр агаараас цохилт өгч Туркийн таван цэргийн аминд хүрсний дараа авсан арга хэмжээ. Үүний хариуд Туркийн тал хүчтэй хариу цохилт хийж Сирийн 76 цэргийг хөнөөсөн гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгдээд байгаа юм.
Энэ сарын 5-нд Туркийн Ерөнхийлөгч Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярихдаа Сирийн арми Идлиб муж дахь Туркийн цэргийн ажиглалтын цэг рүү дайрахаа зогсоох талаар Сирийн тэргүүн Башар Асадад нөлөөлөхийг уриалж байсан юм.

Сирийн баруун хойд
нутгийн байдал

 Сирид гал зогсоож тайван байдал тогтоох тухай хэлэлцээрт Орос, Иран, Турк гурван улс 2017 оны тавдугаар сард Казахстаны Астанад тохиролцсон юм. Энэ гурван орон 2018 онд Идлиб муж, хөрш Лакатия, Хама, Алеппо мужийн зарим хэсэгт хяналтаа тогтоогоод байхад засгийн газрын цэргүүд энд орж чадаагүй, өнөө хүртэл террористуудын “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн мэдэлд байсаар байгаа юм.
2018 оны есдүгээр сард Орос, Турк хоёр улс хэдэн арван бүлэглэл хянаж байгаа Идлиб мужид гал зогсоох бүс байгуулах тухай хэлэлцээрт Сочид гарын үсэг зурсан юм. Энд хамгийн том нь нийтдээ 30 мянга орчим дайчидтай “Үндэсний чөлөөлөх фронт”, “Жебхат ан-Нусра” бүлэглэл байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com