Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-ын Сөрөг тагнуулын газар Оросыг гол аюулын нэг гэлээ

 АНУ-ын Сөрөг тагнуулын стратеги төлөвлөгөөгөөр 2020-2022 онд таван зорилт дэвшүүлснийхээ нэн тэргүүний гол аюулаар Орос, Хятадыг нэрлэснийг Үндэсний Аюулгүй байдал, сөрөг тагнуулын төвийн дэлгэсэн баримт бичигт дурдсан байна. “АНУ-ын эсрэг тоглогчдын тоо нэмэгдсээр байна. Орос, Хятад хоёр Америкийн эсрэг үндэсний бүхий л хүчин чадал, орчин үеийн тагнуулын бүхий л хэрэгслийг ашиглаж байна” гэж энэ баримт бичигт өгүүлжээ.
 Тайланд өгүүлснээр бол аюул заналхийлж байгаа өөр улс, хүчнүүдэд Куба, Иран, Умард Солонгос, “Хезболлах” хөдөлгөөн, алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл орж байгаа гэнэ. Энэ хэд бол өнөөгийн нөхцөлд Америкийн сөрөг тагнуулын газрын онцгой анхааралд байгаа юм байна.
 Гол аюулын хоёрдугаарт өнөөгийн нөхцөлд ашиглаж болох нарийн хэрэгсэл. Үүнд биометрийн төрөөхөмж, автономит тогтолцоо, шифрлэсэн болон ажиглалтын хөдөлгөөнт төхөөрөмжүүд орж байгаа юм байна. “Энэ технологиуд эдийн засгийн аюулгүй байдлын хүрээн дэх ололт, старатегийн нөөц боломжийн мэдээллүүдийг ашиглах, түүний өрсөлдөх чадварт нөлөөлөх мэдээллүүдийг хулгайлах шинэ боломжуудыг бий болгож байна” гэж энд өгүүлжээ.
 Гадаадын тагнуулын байгууллагуудын гол зорилго нь Америкийн яам, албан байгууллага, лабортариуд, санхүүгийн салбар, аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг олж авахад чиглэж байна гэж бичжээ. “Гадаадын тагнуулын байгууллагын зарим үйл ажиллагаа нь манай дэд бүтэц, цэргийн байгууламж сүйрүүлэх явдал гэсэн байна. Энэ бүхэн АНУ-ын цэргийн хүчин чадлыг, үүн дотор сансарт аюул учруулна” гэж энд бичжээ. Үүний тулд сөрөг тагнуулын ажиллагааг дараах таван зүйлээр тодорхойлсон байна.
-Дэд бүтцээ хамгаалах
-Хангалтын гол байгууламжид учрах аюулыг бууруулах
-Америкийн эдийн засагт учрах аюулын эсрэг зогсох
-Америкийн ардчиллыг гадны нөлөөллөөс хамгаалах
-Гадаадын тагнуулын кибер болон техникийн үйл ажиллагаанаас хамгаалах гэжээ.
Даваа гарагт баталсан 2021 оны санхүүгийн жилийн төсөвтөө Цагаан ордон Хятад, Оросыг гол аюул хэмээн нэрлэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com