Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Идлиб дээгүүр өнгөрөх бүх онгоцыг устгана гэж Р.Эрдоган сүрдүүллээ

 Сирийн Идлиб мужид байгаа Туркийн цэргийнхэнд аюул учруулахаар байх юм бол эндэхийн агаарын орон зайд нисч байгаа бүх онгоцыг устгана гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган сүрдүүлснийг Daily Sabah сонин нийтэлсэн байна. Тэрбээр энэ бүс нутагт байгаа манай цэргийнхэнд шууд заналхийлж аюул учруулахуйц онгоцыг ямар ч эргэлзээгүйгээр шууд устгана гээд “Идлиб дэх энгийн ард иргэдийг бөмбөгдөөд байгаа оногоцууд, цаашид ингэж чөлөөтэй нисэхээ болино” гэжээ.

 Р.Эрдоган бас Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, бусад хүчин бүдүүлгээр зөрчиж байгаа болохоор Идлибийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Оросын Сочид тохиролцсон яриа хэлэлцээр өнөөдөр үйлчлэхгүй гэсэн байна. Тэр бас Туркийн хүчний эсрэг шинэ дайралт хийвэл Анкара Сирийн цэргүүдэд хаана боломжтой байна тэр газраар илүү өргөн хүрээтэй цохилт өгнө гэжээ.
Өнгөрөгч нэгдүгээр сард Орос, Турк хоёр гал зогсоох талаар санаачилга гаргасан ч Идлиб мужид Сирийн цэргийнхэн, зэвсэгт дайдчын хооронд буудалцаан үргэлжилсээр байгаа юм. Сирийн Засгийн газрын цэрэг мужийн нутгийн гүнд нэвтрэн гол гол суурин газар, мужийн нийслэл, Туркийн цэргийн ажиглалтын дөрвөн цэг байдаг Саракиб хотыг эзлээд байна.
Орос, Турк хоёр улс Сирийн асуудлаар 2018 оны есдүгээр сард энхийн тохиролцоонд хүрсэн юм. Сирийн умард нутагт байлдааны ажиллагааг зогсоох, орос туркийн цэргийн хамтарсан эргүүл гаргаж, Идлиб, Алеппо мужид аюулгүй байдлын бүс байгуулах асуудлыг шийдсэн юм.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com