Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Олон улсын эрхийг зөрчиж байна гэж ХБНГУ-ын Ерөнхийлөгч Орос, Хятадыг буруутгав

Орос улс Крымыг өөртөө нэгтгэснээрээ “олон улсын эрхзүйг үл тоомсорлосон” бол одоо цэргийн хүч хэрэглэн европ тивийн хилийг, улс төрийн бодлогыг өөрчлөхийг оролдож байна гэж ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Аюулгүй байдлын талаарх Мюнхений 56 дугаарх бага хурлыг нээж хэлэхдээ тэмдэглэснийг Reuters агентлаг дамжууллаа.
“Үүний үр дүнд энэ тивд урьдчилан таамаглаагүй тодорхойгүй байдал, үл итгэлцэл бий болж байна” гэж Штайнмайер тэмдэглэсэн байна.
ХБНГУ-ын ерөнхийлөгчийнхөөр бол олон улсын эрхийг зөрчиж байгаа бас нэг улс бол Хятад гэнэ. Гэхдээ Хятад “өөрийнх нь эрх ашиг, сонирхолд харшлаагүй тохиолдолд” ийм зөрчил гаргадаг гэжээ. Өмнөд-Хятадын тэнгис дэх БНХАУ-ын үйл ажиллагаа нь бүс нутгийг түгшээж байгаагийн зэрэгцээ Бээжингийн өөрийнхөө уйгур угсаатантай холбоотой бодлого нь “бүхнийг түгшээж байна” гэсэн байна.
Германы улстөрч бас АНУ-ын үйл ажиллагааг шүүмжилжээ. “Бидний ойрын холбоотон АНУ-ын өнөөгийн засаг захиргаа бас олон улсын хамтын нийгэмлэгийн үзэл санаанд харшилж байна” гэжээ. Тэрээр Дональд Трампын “Америкийн дахиад агуу гүрэн болгоно” гэсэн уриаг шүүмжилсэн байна.
“ХБНГУ-ын Ерөнхийлөгч Штайнмайер өнгөрөгч оны арваннэгдүгээр сард ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачёвт захидал бичиж Оросыг Европтой ойртуулахад хамтран ажиллахыг хүссэн. Тэрээр энэ захидалдаа Орос-Германы болон Орос-Европын харилцаа өнөөдөр “Онцгой эмгэгтэй харагдаж байна” гэсэн юм.
Украины нэг хэсэг байсан Крым 2014 онд бүх нийтийн санал асуулгын дараа Оросын бүрэлдэхүүүнд ороход Украин, АНУ, Европын хэд хэдэн орон үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, Украины газар нутгийг булаан авсан гэж үзсэн. Крымыг өөртөө нэгтгэсний дараа ОХУ олон улсын хоригт орж энэ нь өнөө хүртэл үргэлжилж байгаа юм.
Харин Москва үүнийг хэдийнээ хаасан сэдэв гэж үзсээр байгаа юм.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com