Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ким Чен Ын эцгийнхээ дурсгалыг хүндэтгэлээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун улс орныхоо бусад удирдлагын хамт өөрийн төрсөн эцэг Ким Чен Ирийн мэндэлсний 78 жилийн ой, солонгосын үндэсний баяр, Одод гялалзах өдрийг тохиолдуулан Кымсусаны Нарны ордонд зочиллоо гэж Умард Солонгосын мэдээллийн агентлаг дамжууллаа.
Ордны их танхимд байрлуулсан БНАСАУ-г үндэслэгч Ким Ир Сен, түүний хүү аугаа жанжин Ким Чен Ирийн хөшөөд тэдний хүү Ким Чен Ун, Солонгосын хөдөлмөрийн намын төв хороо, БНАСАУ-ын Төрийн зөвлөл, Ардын их хурлын тэргүүлэгчид, Сайд нарын танхимын нэрийн өмнөөс сагстай цэцэг тавьжээ.
“Эрхэм хүндэт дээд удирдагч, намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүдтэй хамтран аугаа их жолоодогч Ким Ир Сен, их удирдагч Ким Чен Ир нарын хөшөөнд гүн хүндэтгэл үзүүллээ” гэж мэдээллийн агентлаг тэмдэглэжээ.
БНАСАУ-ын удирдагч бас “их удирдагчдад гүн хүндэтгэл үзүүлж байгаагийн илэрхийлэл” болсон танхимд орсон гэж агентлагийн мэдээнд тэмдэглэжээ. Албан ёсны мэдээгээр Ким Чен Ир 1942 оны хоёрдугаар сарын 16-нд солонгосчуудын гэгээн уул гэдэг Пэктусаны бэлд партизаны лагерьт төрсөн гэдэг. БНАСАУ-ын удирдагч асан түүний төрсөн өдрийг тус улсад үндэсний гол баярын нэг хэмээн тэмдэглэдэг.
Түүний улс орноо удирдаж байгуулсан гавьяаг нь хүндэтгэж амьд ахуйдаа хашиж байсан улс орны дээд удирдагчийн алба, Солонгосын хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсыг батлан хамгаалах хорооны даргын албыг нь мөнхөд “эдлүүлдэг” юм. Ким Чен Ир 2011 оны арванхоёрдугаар сарын 17-нд тусгай галт тэргээр улс орноороо явж байх үедээ зүрхний шигдээсээр нас барсан. Түүний шарилыг занданшуулан тунгалаг авсанд хийн Кымсусаны дурсгалын цогцолборт хадгалдаг. Энэ ордонд Ким Чен Ирийн авсан бүх шагнал, Ким ир Сений нэрэмжит дөрвөн одон, бусад 39 одон, гадаад улс орнуудын 150 одон медаль байдаг юм байна. Ким Чен Ир бас БНАСАУ-ын дөрвөн удаагийн баатар, генералиссимус цолтой юм.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com