Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Багдад дахь цэргийн бааз пуужингийн галд өртлөө

Алан хядагч террорист “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэх АНУ тэргүүтэй эвслийн цэргийн Багдадад байрладаг бааз терористуудын пуужингийн галд өртсөн байна. Ирак, Сири дэх цэргийн энэ бүлэглэлийн “Шийдэмгий хүчин” ажиллагааны штабын албан ёсны төлөөлөгч хурандаа Майлс Кэггинсийн мэдэгдсэнээр бол энэ үеэр хэн ч өртөж бэртэж гэмтээгүй гэнэ. “Багдад дахь олон улсын бүсэд байрладаг цэргийн баазын байрлалд хоёрдугаар сарын 16-ны өглөөний 03 цагийн орчим нэг их том пуужин унасан. Хохирол байхгүй, хэргийг мөрдөн шалгаж байна” гэж Кэггинс Twitter хуудсандаа ням гарагт бичжээ. Хурандаа өөр тодорхой зүйл мэдээлээгүй байна.
Үүний өмнө Багдад хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны “ногоон бүс”-д яг үдийн хоолны үеэр зоогийн газрын ойролцоо хэд хэдэн пуужин унасан гэж France-Presse агентлаг мэдээлж байсан. Эвслийн цэргийн бааз нь ч бас АНУ-ын Элчин сайдын яамнаас холгүй байдаг юм байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 26-нд бас Багдадын “ногоон бүс”-д таван пуужин унасны нэг нь яг оройн холны үеэр зоогийн газар дээр туссан. Энэ үеэр гурван хүн бэртэж шархадсан гэж Иракийн аюулгүй алба мэдээлснийг Alsumaria телевиз мэдээлсэн. Дипломат төлөөлөгчдийн газрын байрлалаас хүмүүсийг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлсэн гэж тус телевиз мэдээлсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com