Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Халдварын голомт Ухань хотод байдал хүнд байна

 Хятадын Ухань хотоос эхлэн тархсан шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 70.5 мянга болж нийт 1770 хүн энэ өвчний улмаас нас бараад байна. Өнгөрсөн хугацаанд 9419 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан гэж БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хороо даваа гаргийн өглөө мэдээллээ.
 Оросын The Люди сувгийн сурвалжлагч блогч Антон Лядов хятадын Хубэй муж, халдварын голомт Ухань хотод байсан тухайгаа ер нь энэ халдвар тархаад байгаа Хятадын тухай сурвалжилга бэлтгэж pronedra.ru сайтад энэ сарын 15-нд “Хятад. Халдварын бүс” нэртэйгээр нийтэлсэн байна.
Энд “Халдвар авсан хүмүүс шууд л гудамжинд гараа ч сунган аврал эрэх завдалгүйгээр унаж байна. Хүмүүс айдаст автан ярьдаг л зүйл нь энэ аймшигт халдварын тухай болжээ” гээд халдварын голомтоос хүмүүсийг гадагш гаргахгүйн тулд Хятадын цагдаагийнхан шаардлагатай бүхий л арга хэмжээ авч байна гэжээ. Эрх баригчид гудамж талбайг химийн тусгай уусмалаар өдөрт хэдэн удаа угааж вирусийг устгаж байна.
 Хүмүүс гэрээсээ бараг гарахаа больж долоо хоногт ердөө гурван удаа л гарцгааж, ингэхдээ тусгай зөвшөөрөл үнэмлэхээр гарч байна. Гэрт нь хэн нэгэн ирэх болбол мөн тусгай зөвшөөрөл авч байж нэвтрүүлдэг болжээ. Энэ бүхнээс болоод том хотуудын гудамж талбай эзэнгүй болон хоосорч, машин тэрэг ч явахгүй болсон байна. Халдвар авсан, нас барсан хүний тоо хоногт хэдэн зуу, мянгаараа нэмэгдэж байгаа нь хүмүүсийг ийм аймшигт автуулж байна.
 Хятадын эрх баригчид хүмүүсийг олноороо цуглахгүй байх, бусадтай ойртон харилцахгүй, ялангуяа халдвар авсан байж болзошгүй хүнтэй хавьтахгүй байлгахын тулд бололцоотой бүхнийг хийж байна. Муж хоорондын харилцаа, зорчих хөдөлгөөнийг хэдийнээ хааж, том хотуудад жолооч зорчигчдыг байнга халууныг нь үзэж байна. Хөл хорио тогтоосон бүс рүү нэвтрэх шаардлагатай хүмүүс ямар хэргээр яваа, хаана очих, байрлах зэргээ бүртгүүлж байгаа юм байна.


 Үүний зэрэгцээ халдвар авсан хүмүүс хаана, аль гудамжинд, ямар байшинд байгаа зэргийг байнга мэдээлж, хот руу нэвтэрч байгаа хүмүүст нарийвчилсан мэдээлэл өгдөг байна.
24 сая хүн амтай Шанхай хот гэхэд л бараг хүнгүй мэт болжээ. Оросын Москва хотоос бараг хоёр дахин илүү хүнтэй энэ хот хүнгүй мэт болж харагдаж байна. Зөвхөн цэрэг цагдаа, нөхөрлөлийн гишүүд, нийгмийн үйлчилгээний ажилтнууд л харагдана. Энэ хүмүүсийн гол үүрэг нь хүмүүсийг онцын шаардлагагүйгээр гэрээс гарч гадуур явуулахгүй байхад чиглэж байна. Тэд блогчийг зогсоон, цагдаагийн газар аваачин нягталж байж сая явуулсан гэнэ.
Ажил хэрэгч хүмүүс, аялагчид нутгийнхан дүүрэн байдаг дэлхийд алдартай Шанхай хотын ажил хэргийн төв гэхэд л хоосон. Лядов энд сурвалжилж зураг авах үедээ ердөө л хоёр автомашин, хэдхээн хүн олж харсан байна.
Халдвар анх тархсан Ухань хот гэхэд бүр хэцүү. Таксины жолооч нар хүмүүст үйлчлэхээ больж хувийн жолооч хөлслөхөд хүрч байна. Гэхдээ тэд нь бас л амны хаалт зүүж, машиндаа ариутгагч авч явна. Ингээд явж байтал замд цагдаагийнхан хэд хэдэн удаа зогсоож шалгажээ.
Орон сууцны байшингуудын орц, хонгил, цахилгаан шатыг байнга угааж, ариутгал хийдэг байна. Дэлгүүр худалдааны төвүүд зөвхөн шууд харилцахгүйгээр төлбөр хийхийг шаардаж байна. Хүмүүс гэрээс гарахгүй байгаатай холбоотойгоор хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нөөцөлж байгаа ч үнэ нэг их өсөөгүй байна гэж блогч ажиглажээ.
Ухань хотын иргэдийг нэг дүүрэг хорооллоос өөр дүүрэг рүү зорчиж явахыг хориглож, дунд нь шалган нэвтрүүлэх цэг байгуулан хүндэтгэх шалтгаантай хүмүүс “зам явах, нэвтрэх бичиг” аван тэр цэгүүдэд шалгуулж, биеийн халуунаа хэмжүүлэн нэвтэрдэг болжээ. Ухань хотын нэгэн иргэний хэлснээр энэ том хот өнөөдөр хий үзэгдлийн хот гэдэг шиг л эл хуль болсон байна.
Харин жижиг хотуудад бол сандрал нэг их ажиглагдахгүй, хүмүүс нь харин ч амны хаалт нэг их хэрэглэхгүй явж байна. Томоохон худалдааны төв, дэлгүүрүүд хаасан болохоор хүмүүс ердийнх шигээ задгай талбайд худалдаа арилжаагаа хийн хэвийн амьдрал үргэлжилсээр байна гэжээ.
Том хотуудад нөхцөл байдал хүндэрч, хүмүүс нь айдаст автан, цэрэг цагдаа, нөхөрлөлийнхөн эргүүл хийн, гудамж талбайгаа угааж ариутгаж байгаа бол хязгаар нутгуудад тайван байгаа гэнэ.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com