Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Б.Асад: Сирийн дайснууд террористуудыг хамгаалж байна

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад нийслэл Дамасктаа ираны парламентын спикер Али Ларижанитай уулзах үеэрээ Сирид дайсагнагч улс орнууд алан хядагч террористуудыг хамгаалсаар байна гэж мэдэгдсэнийг түүний засаг захиргаа тараасан байна.
Ираны парламентын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Башар Асад “Сирийн ард түмний дайсагнагч улс орнууд террористуудыг хамгаалахын тулд энгийн номхон ард иргэдийг амьд бамбай болгож байна” гэж мэдэгджээ.
Сирийн ерөнхийлөгч үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл гээд улс орноо террористуудаас бүрэн чөлөөлнө гэдгээ шийдвэртэй мэдэгдсэн байна.
Ираны парламентын тэргүүн Ларижани хариуд нь Сирийн эрх баригчдаас террористуудын эсрэг хийж буй газар нутгаа чөлөөлөхийн төлөөх тэмцлийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд Сирийн ард түмэн эх орноо террористуудаас бүрэн чөлөөлж чадна гэдэг итгэж байгаагаа хэлсэн байна. Сирийн зэвсэгт мөргөлдөөн 2011 оноос хойш үргэлжилсээр байгаа юм. 2017 оны сүүлчээр Сири, Ирак дахь алан хядагч “лалын улс” зэвсэгт бүлэглэлийг бүрэн яллаа гэж зарласан ч зарим нутагт нь зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна.
Энэ сарын 16 гэхэд л сирийн засгийн газрын цэрэг Алеппо хот, түүний эргэн тойрны газар нутгийг 2012 оноос хойш анх удаа террористуудаас бүрэн чөлөөллөө гэж мэдээллээ. Энд тус хотоос гадна ойр орчны 23 суурин, тосгоныг чөлөөлж өөрийн хяналтад авсан байна. Террористууд эдгээр суурингуудаас Алеппо хотыг их буугаар буудаж энгийн ард иргэдийн аминд хүрч байсан.
Өнөөдрийн гол зорилт бол Сирийн хувьд улс төрийн тогтвортой байдал тогтоох, дүрвэгсэдийг эргүүлж авчрах явдал болоод байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com