Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Коронавирус дэлхийн таван сая компанийг алдагдалд оруулна

Ц.ХАС

 Хятадаас эхлэн тархсан шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас үйлдвэр завод, дэлгүүр, худалдааны төвүүд хаагдсантай холбоотойгоор дэлхий дахины таван сая гаруй компанийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэж судалгааны Dun & Bradstreet компанийн шинжээчид үзжээ. Гэхдээ шинжээчид коронавирусийн халдвар дэлхийн эдийн засаг, бизнест яг ямар бодитой нөлөө үзүүлж байгааг өнөөдөр тодорхойлох аргагүй гэсэн байна.
Dun & Bradstreet-ын судлаачид шинэ төрлийн коронавирус анх дэлгэрсэн Хубэй мужид Хятадын идэвхтэй бизнесийн бараг 90 хувь байдаг гэсэн байна. Вирусийн халдварт юуны түрүүнд бөөний худалдаа, үйлчилгээ, санхүүгийн салбар илүүтэй өртөж байгаа нь тус мужийн аж ахуйн нэгжүүдийн бараг 80 хувь болж байна гэж энд дурджээ. Хубэй мужид гадаадын том компаниудын салбар, охин компани 49 мянга байдгийн дотор Хонконгийн компани 49, америкийн компани 19, японых 12, германых таван хувь эзэлдэг байна.
Dun & Bradstreet компанийхаар бол хамгийн багаар бодоход гадаадын шууд ажиллагаа явуудаг 51 мянган компани, үүн дотор Fortune 1000-ын жагсаалтад багтдаг 163 компани коронавирусийн уршгийг шууд амсахаар болж байгаа гэнэ. Дам буюу хоёрдугаар түвшний нийтдээ таван сая компани, үүн дотор Fortune 1000-д багтдаг 938 компани аж ахуйн нэгж эрсдэлд орно гэж шинжээчид үзэж байна.
Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засаг коронавирусийн тархалтаас болоод хамгийн наад зах нь долдугаар сар хүртэл алдагдал хүлээнэ гэж Оросын “ВТБ Капитал” төвийн Дэлхийн зах зээл дээрх макро эдийн засгийн салбарын тэргүүн Нила Маккиннона үзэж байна. Түүнийхээр энэ аймшигт өвчний тархалтаас болоод 2020 оны нэг, хоёрдугаар улиралд дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүн тэг өсөлттэй гарах гэнэ.
Төв банкууд яаралтай тусламж үзүүлбэл хөрөнгө оруулагчид хувьцаагаа зах зээл дээр борлуулах боломжтой гэнэ.
Moody’s агентлаг ч бас Хятад, Австрали, Өмнөд Солонгос, Японы эдийн засгийн өсөлтийн талаарх өмнөх таамгаа бууруулсан байна.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com