Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Украины ДНБ-ний бараг дөрөвний нэг нь далд эргэлдэж байна

Ц.ХАС

 Украины далд эдийн засаг ойролцоогоор 846 тэрбум гривен буюу бараг 34 тэрбум ам.доллар болж байгаа нь тус улсын 2018 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний 23.8 хувийг эзэлж байна гэж төлбөрийн системийн Mastercard-ийн дэмжлэгтэй явуулсан судалгааныхаа дүнг Ernst & Young компани дэлгэлээ.
“Украины эдийн засагт далд эдийн засгийн эзлэх хувь 23.8 хувь болж байгаа бол 19.7 хувь нь болох 702 тэрбум гривен нь хувийн далд эдийн засаг, 4.1 хувь 144 тэрбум гривен нь өрхийн далд үйлдвэрлэл байна гэж “Электрон төлбөр ашиглах замаар далд эдийн засгийн түвшинг бууруулах нь” гэсэн судалгааны дүнгийн талаар Үндэсний банкны хэвлэлийн алба даваа гарагт мэдээлсэн байна. Энэ судалгааны дүнг тус компани Украины төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ дэлгэжээ. Энд өгүүлснээр бэлэн бус төлбөрийн систем нэвтрүүлэх нь далд эдийн засгийн түвшинг бууруулах нэг үндэс болно гэнэ. “Төлбөрийн бэлэн бус системийг хоёр дахин нэмэгдүүлэхэд далд эдийн засгийн ДНБ-д эзлэх хэмжээ 0.6-3.7 хувиар буурч, улсын орлого 0.1-0.8 хувиар нэмэгддэг Европын туршлага байна” гэж мэдээлэлд дурджээ.
Судалгаанд өгүүлснээр өнөөдрийн Украинд бага дунд бизнесийн 62 хувь нь бэлэн мөнгөний гүйлгээгээр үйлчилж байгаа юм байна. Украины Эдийн засгийн яам далд эдийн засаг 2018 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг эзэлж байна гэж гаргасан байдаг юм. Ernst & Young компани далд эдийн засгийн талаарх ийм судалгааг Чех, Польш, Словени, Словак, Хорват, Болгар, Серби, Босни Герцеговин зэрэг 33 улс оронд явуулахад улс орнуудын далд эдийн засгийн ДНБ-нд эзлэх хувь 10.1- 26.9 хувь хүртэл байдаг гэж Украины Үндэсний банкны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

эх сурвалж  : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com