Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Коронавирусээс болоод хятадын компаниуд 78 мянган нислэгээ цуцаллаа

 Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас болоод Хятадын агаарын тээврийн гурван компани нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 13-ны хооронд 78 мянган нислэгээ цуцалж 13 сая тасалбараа эргүүлэн авахад хүрлээ гэж БНХАУ-ын Төрийн өмчийн удирдлага хяналтын хорооны орлогч дарга Жэнь Хунбинь мягмар гарагт хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн байна.
“Хятадын агаарын тээврийн компаниуд коронавирусийн тархалтаас болоод нислэгүүдээ цуцалж зарсан тасалбаруудаа буцаахад хүрч байна. Нэгдүгээр сарын 13-наас энэ хоёрдугаар сарын 13-ны өдөр хүртэл, Цагаан сарын хамгийн их ачаалалтай байж олон хүн зорчдог үеэр 78 мянган нислэгээ цуцалж 13 сая тасалбараа эргүүлэн авсан байна” гэж тэр онцолжээ.
Жэнь Хунбэнийхээр бол сая болж өнгөрсөн цагаан сарын үеэр зорчигчдын урсгал өмнөх онтой харьцуулахад бараг хоёр дахин буурсан гэнэ. “Цагаан сарын үе бол агаарын тээврийн хамгийн их орлоготой байдаг алтан үе байдаг ч энэ жил сөрөг нөлөөлөл (коронавирус) тохиолдлоо” гэж тэр хэлсэн байна.
Хороон дарга бас энэ өвчний тархалтаас болоод Хятадын аялал жуулчлалын салбар бас ихэд нэрвэгдэж байгаа гэжээ. Түүнийхээр бол аялагч жуулчдын хамгийн ихээр очдог байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын олон газар, зочид буудал, дэлгүүр хаахад хүрч, БНХАУ-ын аялал жуулчлалын хэдэн арван компани ажлаа зогсоожээ.
“Коронавирусийн тархалтын энэ хоёр салбарт нөлөөлсөн уршиг асар их” гэж Жэнь Хунбин мэдэгджээ.

эх сурвалж  : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com