Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Япон сансрын хог цэвэрлэх туршилт хийх гэж байна

 Сансар, тойрог замыг хог хаягдлаас цэвэрлэх туршилтыг Японы агаар сансрын судалгааны агентлаг (JAXA) хийж эхлэхээр төлөвлөж байна гэж “Сансрын нисэгчдийн мэдээ” сайт хоёрдугаар сарын 15-нд мэдээлжээ. Тус агентлагийн хийсэн гэрээгээр бол эдний хог цэвэрлэх тусгай хиймэл дагуул тойрог замд тэнэж яваа хиймэл дагуулууд, пуужингийн хэсэг, хаягдал руу ойртон очоод эхний ээлжинд тэдний талаар мэдээлэл цуглуулах юм байна. Туршилтын хоёрдугаар шатанд тэдгээр хог хаягдлыг цуглуулан жижиглэж дэлхийн агаар мандлын өтгөн давхаргад оруулан шатаах гэнэ. Ашиглалтаас гарсан хиймэл дагуул, бусад хог хаягдал хэт ихэссэн тойрог замыг цэвэрлэх асуудлаар өнөө хүртэл нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байгаа.

 Өнөөдөр янз бүрийн мэдээллээр сансар, тойрог замд хүний бүтээсэн 100 мянга гаруй биет байгаагийн нийт жин нь 5000 тонн хүрч байгаа гэдэг. Сансар, тойрог замд ажиллаж байгаа ажиллагаатай аппарат нь эдгээрийн дөнгөж зургаан хувийг эзэлдэг байна. Бусад нь том жижиг хэмжээтэй хог хаягдал аж. Ойрын үед сансрыг хог хаягдлаас цэвэрлэх арга хэмжээ авахгүй бол тойрог замд хоёр том биет мөргөлдөж осол гарах аюул нүүрлэнэ гэж Америкийн сансар судлалын NASA агентлагийн зөвлөх Дональд Кеслер хэлсэн. Энэ нь цаашлаад сансрын нислэг үйлдэхэд аюул учруулна.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com