Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Гал зогсоох хэлэлцээрийг Б.Асад 20 мянган удаа зөрчсөн гэж Турк буруутгалаа

 Гал зогсоох тухай хэлэлцээрийг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын засаг захиргаа тэдний арми ойролцоогоор 20 мянган удаа зөрчсөн гэж Туркийн эрх баригч “Шударга ёс, хөгжлийн нам”-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Омер Челик мэдэгдсэнийг Anadolu агентлаг дамжуулжээ. “Башар Асадын дэглэм Идлибт гал зогсоох тухай хэлэлцээрийг ойролцоогоор 20 мянган удаа зөрчсөн” гэж энд өгүүлсэн байна. Үүний зэрэгцээ Сирийн Ерөнхийлөгч Башар Асад хэдийгээр гадны дарамт шахалт байгаа ч гэсэн манай улс, Сирийн арми Алеппо, Идлиб мужийг чөлөөлөх ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм. Орос болон Туркийн дэглэм гал зогсоох санаачилга гаргасан хэдий ч Сирийн арми өнгөрөгч нэгдүгээр сард Идлиб мужид зэвсэгт дайчдын эсрэг ажиллагаагаа эрс идэвхжүүлсэн. Энэ ажиллагааны хүрээнд тэнд байрлаж байсан террористуудын бүлэглэлийг цохиж Засгийн газрын хүчин энэ муж дахь аюулгүйн бүсийн бараг талыг эзлээд байна.

 Хоёрдугаар сард Туркийн цэргийн байрлалд хэд хэдэн удаа цохилт өгч цэргийн 12 албан хаагч, иргэний нэг мэргэжилтний амийг хөнөөсөн. Үүний хариу болгож Туркийн тал зуу гаруй удаа гал нээсэн бол зэвсэгт дайчид Сирийн хоёр ч нисдэг тэргийг Идлибийн тэнгэрт сөнөөсөн. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган туркийн цэргүүдийн эсрэг ийм ажиллагаа үргэлжлэх юм бол Анкара Сирийн хүчнийг өргөн хүрээтэй бөмбөгдөж, тус мужийн тэнгэрт яваа ямар ч онгоцыг шууд устгана гэж сүрдүүлсэн юм.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com