Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хятад АНУ-ын 700 нэр төрлийн барааг импортын татвараас чөлөөлнө

 АНУ-аас импортолдог 696 нэр төрлийн барааг ирэх гуравдугаар сарын 2-ноос импортын татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэснээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Гаалийн тарифын хороо мэдэгдсэн байна. Мягмар гарагт нийтэлсэн энэ мэдээллээр уг зөвшөөрөл нэг жилийн хугацаанд хүчинтэй гэнэ.
“2020 оны гуравдугаар сарын 2-ноос БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Гаалийн тарифын хороо Хятадын холбогдох аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг авч эхэлнэ. Нягтлан шалгасны үндсэн дээр зах зээл, худалдааны зарчимтай нийцүүлэн АНУ-аас бараа бүтээгдэхүүн оруулж ирэх зөвшөөрөл олгоно. Энэ бүхэн АНУ-ын 1974 оны худалдааны хуулийг 301 дүгээр зүйлд нийцсэн байх ёстой” гэж баримт бичигт дурдсан байна. Энд гахайн мах, үхрийн мах, нефть зэрэг бүтээгдэхүүн оржээ.
АНУ, Хятадын худалдааны хэлэлцээ­рийн худалдааны дайныг тогтворжуулах эхний шатны тохиролцоо энэ сарын 14-нд хүчин төгөлдөр болж талууд бие биенийнхээ бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа багасгахаар бол­сон. Гэхдээ хоёрдугаар шатны хэлэлцээр хийгээгүй байхад Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа өөрчлөхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд байгаа юм.
Худалдааны дайныг тогтворжуулах хэлэлцээрийн эхний шатны баримт бичигт АНУ, Хятад хоёр өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Вашингтонд Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга Лю Хэ нар гарын үсэг зурсан. Ингэснээр Хятад улс Америкийн 76.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг эхний жилд худалдан авах бол дараа жил нь 123.3 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн авахаар болж байгаа юм.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com