Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Америкийн гурван сэтгүүлчийг Хятад эх орноосоо гаргалаа

Бээжинд ажиллаж байсан Америкийн The Wall Street Journal (WSJ) хэвлэлийн сэтгүүлч Жош Чин, Чао Дэн, Австралийн иргэн Филип Вэнь нарыг сонины нийтлэлийн гарчгийнх нь төлөө БНХАУ-ын Гадаад хэргийн яам тав хоногийн дотор эх орноос нь явахыг даалгасан байна. WSJ сонины “Үзэл бодол” буланд “Хятад бол Азийн өвчин” China Is the Real Sick Man of Asia гэсэн материалыг уг нь Америкийн академич Уолтер Расселл Мид бичсэн юм байна. Өөр бас WSJ сонины редакц, “Үзэл бодол” булангийн редакц нь бие биенээсээ хараат бус тусгаар ажилладаг гэж The New York Times хэвлэлд бичжээ.
Хятадын түшмэлүүдийн таалалд нийцэхгүй байгаа “Хятад бол Азийн жинхэнэ өвчин” гэсэн гарчиг нь англи хэлтнүүдийн өмнө нь ашиглаж байсан эдийн засгийн хүндрэлийг даван туулж байгаа Европын орнуудыг тодорхойлж байсан “Европын өвчин” гэдэг тогтсон хэллэгийн хуулбар л даа уг нь. The Economist сонин 2007 онд Португалийг ингэж нэрлэж байсан бол ВВС агентлаг 2016 онд Финляндыг бас ингэж нэрлэн бичиж байсан.
АНУ-ын Засаг захиргаа үүний өмнө Хятадын Синьхуа агентлаг, China Global Television Network, Гадаад хэргийн яамын хэвлэлийн алба зэргийг төрийн мэдэлд байна хэмээн нэрлэсэн. Төр хэвлэл мэдээллийн хэрэгслийн дотоод ажилд оролцохгүй ч боловсон хүчнийг ажилд авах, өмч хөрөнгө зэрэгт нь шууд оролцож зөвшөөрөл өгдөг хэмээн АНУ-ын Төрийн идепартаментын төлөөлөгч хэлснийг Financial Times бичсэн. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ тухайд бид хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн.
“Хятад бол Азийн өвчин” гэдэг нийтлэлд тус улс шинэ төрлийн коронавирусийн халдвартай хэрхэн тэмцэж байгаа талаар л бичсэн юм байна. Хятадын эрх баригчид энэ гарчгийн төлөө сонины редакцыг уучлал гуйхыг шаардсан ч редакц татгалзсанаар ийн сэтгүүлчдийг нь эх орноосоо явахыг шаардсан юм байна.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com