Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сирид цэргийн шинэ ажиллагаа явуулна гэж Р.Эрдоган сүрдүүллээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган сирийн Идлиб мужид цэргийн шинэ ажиллагаа явуулна гэж мэдэгдсэнийг туркийн NTV телевиз дамжуулсан байна. Түүнийхээр бол Идлиб дэх байлдааны ажиллагаагаа төгсгөх ажиллагаа эхлүүлнэ гээд, Дамаскт сүүлчийн сануулга өгч байгаа гэнэ. “Шууд хэлье. Идлиб дэх ажиллагаа нь цаг үеийн асуудал болоод байна” гэж тэр онцолжээ.
Хоёрдугаар сарын 8-10-нд Туркт болж, 17, 18-ны өдрүүдэд Орост үргэлжилсэн Идлибийн талаарх орос-туркийн хэлэлцээр “одоохондоо нааштай үр дүнд хүрээгүй байна” гэж Анкара үүний өмнө мэдэгдэж байсан. Идлиб дэх нөхцөл байдлыг тогтворжуулах хэлэлцээрийг тасалдуулж байна гэж Р.Эрдоган хоёрдугаар сарын 12-нд Москва, Дамаск хоёрыг буруутгасан. Сирийн засгийн газрын цэргүүд, оросын цэргийнхэнтэй хамтраад энгийн ард иргэд рүү дайрч байна гэж тэр буруутгаж байгаа юм. Харин Оросын Батлан хамгаалах яам үүнийг няцааж харин ч Турк өөрийн амлалтаа биелүүлэхгүй байна гэдэг.
Сирийн Идлиб мужийн Тафтаназад байрладаг туркийн ажиглалтын цэгийг их буугаар буудах үеэр Туркийн гурван цэрэг амь үрэгдсэний дараа эндэх нөхцөл байдал муудсан. Туркийн тал үүний дараа сирийн засгийн газрын цэргийн байрлал руу их буугаар 115 удаа буудсан байна. Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган ч Туркийн иргэдийн амь үрэгдсэний төлөө Сирийн тал “өндөр үнэ төлнө” гэж мэдэгдсэн. Харин Сирийн тал Анкараг улс орны нь тусгаар байдалд халдаж байна гэж буруутгаад туркийн дайралтад хариу өгсөөр байх болно гэжээ.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com