Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ талибуудтай энхийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

АНУ, афганистаны талибуудтай энхийн хэлэлцээр байгуулж өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрээр америкийн цэргүүд ирэх 14 сарын хугацаанд афганистаны бүрэн орхиж гарах юм. Катарын нийслэл Дохад болсон америк, талибын талуудын уулзалтын үеэр АНУ-ын афганистаныг хариуцсан тусгай төлөөлөгч Залмай Халилзад, Талиб хөдөлгөөний тэргүүний орлогч мулла Абдулла Гани Барадар нар гарын үсэг зуржээ. ТАСС агентлагийн мэдээлснээр бол баримт бичигт гарын үсэг зурсны дараа Халилзад, Барадар нар гар барин ёсолжээ. Энэ хэлэлцээрийг баталснаар Афганистанд 20 жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн эцэс болж байгаа юм. Энэ хэлэлцээрээр АНУ, болон НАТО тус улдсын нутаг дэвсгэрт байгаа бүх цэргээ гаргах бол талибан хөдөлгөөн энхийг сахих юм. Баримт бичиг дурдсанаар гарын үсэг зурсан мөчөөс эхлэн 135 хоногийн хугацаанд гадаадын цэргийн тоог 8.5 мянга болтол хорогдуулаад 14 сарын хугацаанд бүрэн гаргаж дуусгах юм байна. Гарын үсэн зурах үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “талибууд”-д “Аль-Кайда” зэвсэгт бүлэглэл, бусда террорист бүлэглэлээс холбоо харилцаагаа тасална гэсэн амлалтаа биелүүлэхийг уриалсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com