Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Р.Эрдоган, Сиритэй хийх мөргөлдөөнд садаа болохгүй байхыг Оросоос хүслээ

 Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрөгч бямба гарагт ОХУ-ын тэргүүн Владимир Путинтай утсаар хийсэн хэлэлцээрийн үеэр Сирийн засгийн газрын цэрэг, Туркийн зэвсэгт хүчний хооронд болж байгаа сөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй байхыг санал болгосон байна. “Би В.Путинаас тэнд, Сирид та нарын ямар сонирхол, зорилго байгаа юм гэж асуусан. Цэргийн бааз байгуулах гэж байгаа юм бол үүнийгээ хий, гэхдээ бидний замаас цэргээ холдуул. Би түүнд биднийг Башар Асадын дэглэмтэй халз тулгаад л орхи гэж хэлсэн” хэмээн Туркийн ерөнхийлөгч Стамбул хотноо депутатуудтай уулзах үеэрээ хэлснийг NTV телевиз шууд дамжуулжээ.

 Р.Эрдоган бас АНУ-ын тэргүүн Дональд Трамп өөртэй нь утсаар ярихдаа Оросууд Сирид юу хийгээд байна гэж асуусан. “Би түүнд Эль-Камышлы районд нефть бий, гэхдээ Дейр-эз-Зорагийнхад хүрэхгүй гэж хариулсан” гэж ярьсан байна. Түүнийхээр бол Анкарад “Сирийн газар нутаг, нефтэд сонирхох үндэслэл байхгүй гэнэ. “Бид ердөө л хилийнхээ дагуу бүсэд аюулгүй байдал тогтоох, үүний тулд л аюулгүйн бүс байгуулах явдал” гэж тэр онцолжээ.
Туркийн Ерөнхийлөгч бас өөрийн нь цэргүүд Сирид “Башар Асадын урилгаар биш, Сирийн ард түмний урилгаар ороод байгаа” гэж хэлсэн байна. “Ийм л болохоор бид Сирийн ард түмнийг хүсэх хүртэл Сирийн нутагт байсаар байх болно” гэж тэр онцолжээ.
Хоёрдугаар сарын 28-ний шөнөөс эхлээд Сири дэх нөхцөл байдал улам хурцдаад байгаа юм. Сирийн засгийн газрын цэрэг цохилт өгсний улмаас Туркийн цэргийн 36 албан хаагч амь үрэгдсэн гэж мэдээлсэн. Үүний дараа Туркийн зэвсэгт хүчин Сирийн байрлалууд руу буудаж цохилт өгсөн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com