Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Зеленский Крымыг эгүүлэн авах төлөвлөгөөгөө ярилаа

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Брюссельд хийсэн айлчлалынхаа хүрээнд Европын холбоо, Умард Атлантын гэрээний өндөр албаны хүмүүстэй Крымыг эгүүлэн авах төлөвлөгөөний тухай ярилцлаа гэж украины төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Юлия Мендель мэдээлснийг “1+1” телевиз дамжууллаа.
Энэ хойгийн талаарх Киевийн байр суурь хэзээ ч өөрчлөгдөөгүй “Крым бол Украин” гэсэн хэвээр байгаа гэдгийг Мендель онцлон тэмдэглээд ганцхан энэ талаар ямар нэг шийдвэрийн талаар ярих эрт байна, тодорхой төлөвлөөгүй байгаа гэжээ.


Украин улс Крымыг эгүүлэн авна гэдэгт итгэлтэй байгаагаа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский үүний өмнө нэг бус удаа илэрхийлсэн хэмээн ИА REGNUM мэдээлж байна.
Орост Засгийн газар солигдсон цагт Крымын хойг Украины бүрэлдэхүүнд эргэж орно гэж төрийн тэргүүн мэдэгджээ. Энэ нь чухам хэзээ болохыг Зеленский тодруулж хэлээгүй байна. Тэр өнгөрсөн тавдугаар сард болсон “Крымын татаруудыг хоморголон хядсан аймшигт өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр үг хэлэхдээ ингэж онцолсон байна.
Украинд 2014 оны хоёрдугаар сард төрийн эргэлт болсны дараа эдний бүрэлдэхүүнд байсан Крымд бүх нийтийн санал асуулга болж үр дүнд нь Оросын бүрэлдэхүүнд орсон юм. Санал асуулгад оролцогсод Крым болон Севастополийг Оросын бүрэлдхүүнд оруулахаар санал илэрхийлсэн юм. Харин Киев энэ шийдвэрийг өнөө болтол хүлээн зөвшөөрөлгүй, оросын түрэмгийлэгчдийн эзэлсэн нутаг гэсээр алдагдсан нутгаа эгүүлэн авах найдвараа гээхгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин харин Крымын асуудал бүрэн эцэслэгдсэн гэж нэг бус удаа мэдэгдээд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com