Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Оросыг Сирид цэргийн гэмт хэрэг үйлдэж байна гэж НҮБ буруутгалаа

Оросын Агаар-сансрын цэргийн хүчин Сирийн Идлиб мужийн суурин газруудад агаараас цохилт өгч байгаа нь цэргийн гэмт хэрэг гэж НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан комиссын илтгэлд дурдсаныг Туркийн мэдээллийн Anadolu агентлаг дамжуулжээ.
Илтгэлд энэ нь тухайн “Сирийн Ардчилсан хүчин”-ий хяналтад байгаа бүс дэх Сирийн энгийн номхон ард иргэд, ялангуяа хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг гэж тэмдэглэсэн байна.
НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч Келли Крафт өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт Аюулгүйн зөвлөлөөр Сирийн асуудлыг хэлэлцэхэд Оросыг тус улс дахь байлдааны онгоцуудаа буулгахыг уриалсан. Тэр бас Сирийн цэргүүд болон тэдний холбоотон оросуудад 2018 онд тогтоосон хязгаарлалтын шугам руу ухрахыг санал болгожээ.
Оросын агаар-сансрын цэргийн хүчин сирийн Идлиб мужийн 18 суурин газарт агаараас цохилт өгсөн талаар хоёрдугаар сарын 24-нд мэдээлж байсан. Энэ бол сирийн Идлиб умжийн өмнөд нутгийн Кефренбил, Кен-Сафра, Ихсем, Суфухун, Хазарин, Кафер-Нюббюл, Кафер-Увейд, Инниб, Бсенкул, Жузеф, Хас, Бара, Мархурме, Дейр-Сюнбюл, Бинин, Алеппогийн баруун зүгт оршдог Дарет-Иззе, Кафр-Нуранк, Жине суурингуудыг хэлж байгаа юм. Гэхдээ энэ мэдээлийг хэн ч батлаагүй гэж оросууд тайлбарлаж байна.
Харин үүнээс хоёр хоногийн дараа Орос, Сирийн цэргийнхэн Идлиб муж дахь зэвсэгт дайчдын байрлалыг агаараас дайрсан. Энэ ажиллагаанд Оросын МиГ-23, агаар сансрын хүчний Су-34, Сирийн цэргийн нисэх хүчин оролцжээ.
Сирийн Засгийн газрын цэрэг Идлиб мужид давшиж хоёрдугаар сарын 28-ны шөнө Туркийн цэргүүд хариу давшсаны дараа Туркийн цэргийн байрлалд цохилт өгснөөр 33 цэрэг амь үрэгдэж, 32 хүн шархадсанаар энэ бүсэд нөхцөл байдал хурцдаад байгаа юм.

эх сурвалж : "Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com