Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-д хар салхины улмаас 25 хүн амь үрэгдлээ

 Америкийн Теннеси мужид болсон хар салхины улмаас хамгийн багаар бодоход 25 хүн амь үрэгдлээ гэж орон нутгийн засаг захиргаа мэдээлснийг NBC телевиз дамжуулсан байна. Гуравдугаар сарын 3-нд нутгийн төв хэсгийг, улмаар нийслэл Нэшвиллийг дайрснаас нийслэлд болон Дэвидсон, Уилсон, Бентон, Патнам тойргуудад хүний амь эрсэджээ. Гамшгийн үеэр 19 хүн амь алдлаа гэж үүний өмнө мэдээлж байсан. Мужийн амбан захирагч Билл Ли гамшгийн үеийн онц байдал зарласан байна. Амь үрэгдсэн хүмүүсээс гадна олон хүн бэртэж гэмтэн, сураггүй алга болжээ.
Хар салхины улмаас цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарч 50 мянган айл өрх гэрэл цахилгаангүй үлдсэн бол салхинд 45 барилга байшин нурж сүйрэн, өөр хэдэн арван барилга эвдэрч гэмтсэн байна. Энэ удаагийн хар салхи АНУ-д тохиож байсан хар салхинаас хамгийн хүчтэй, хөнөөлтэй нь гэнэ. Үүний өмнө 2019 оны гуравдугаар сарын 3-нд бас Алабама мужид болсон хар салхины үеэр 23 хүн амь үрэгдэж байсан. Теннеси мужид болсон хар салхины улмаас амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гүн эмгэнэл илэрхийлжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Америкийн хэд хэдэн мужид хүчтэй салхи шуурга, хар салхи болж хоёр хоногийн дотор 11 хүн амь алдаж байсан удаатай.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com