Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ хар тамхины наймаачин Атигарыг хорих нөхцөлөө зөөллөхгүй

Америкийн Нью-Йорк хотын тойргийн шүүх хар тамхины “Синалоа” бүлэглэлийн толгойлогч Атигар хочтой Хоакин Гусманы шоронд хорих нөхцөлийг зөөллөхгүй гэсэн шийдвэр даваа гарагт гаргасныг CNN телевиз дамжуулсан байна.
Шүүгч Брайан Коган энэ тухайгаа “Гэм буруутай этгээдийн хоригдох нөхцөл нь хуучнаараа өөрөөр хэлбэл чанга хатуу хэвээр байх ёстойг би зөвшөөрч байна” гэснийг телевиз эш татсан байна. “Биеэ зөв авч байгаа гэдэг нь хорих нөхцөлийг өөрчлөх үндэслэл биш” гэж тэр онцолжээ.


Үүний өмнө Гусманы өмгөөлөгч үйлчлүүлэгчийг нь “стандартын бус, чанга” дэглэмээр хорьж байна гэж гомдол гаргасан юм байна. Атигарыг эрүүл агаарт гаргах, ариун цэврийн цаас өгөх зэргээр хангахгүй байна гэжээ.
Хар тамхины наймааны хаан Атигар 2015 онд Мексикийн шоронгоос 10 метрийн гүн дэх 1.5 км хонгилоор зугтаан оргож байсныг 2016 оны нэгдүгээр сард Синалоа мужийн Лос-Мочис хотоос баривчилсан юм. Үүнээс үүдээд шоронгийн нөхцөлийг нь чангалсан юм байна.


Нью-Йорк мужийн Дорнод тойргийн тангарагтны шүүх өнгөрсөн хоёрдугаар сард Атигар хочтой Гусманыг хар тамхи мансууруулах бодис үйлдвэрлэх, түгээх зорилгоор олон улсын яриа хэлэлцээр байгуулсан, хар тамхины орлогын төлөө галт зэвсэг хэрэглэсэн, гэмт хэргийн бүлэглэл байгуулж оролцсон хэрэгт буруутган бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com