Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Гүржид нөхөн төлбөр төлөхөөс Орос цааргалсаар байна

 Орос улс 2006 онд Гүржийн иргэдийг өөр нутагт шилжин суурьшихад хүргэснийх нь төлөө Европын хүний эрхийн шүүх 2019 онд Москва үүнийхээ төлөө 10 сая еврогийн нөхөн төлбөрийг хохирогсдод төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл Орос улс Бүгд найрамдах Гүрж улсыг энэ хохирсон 1.5 мянган иргэний нэрсийн жагсаалтыг гаргаж өг хэмээн шаардаж байгаа юм байна. Тэгэхэд Гүрж улс Оросын нэг иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэсний хариу болгож Гүржийн эдгээр иргэнийг Москва хөөж гаргасан юм байна.
Оросын Засгийн газрын төлөөлөгчид бас Европын зөвлөлийн сайд нарын хороонд Гүржийн Засгийн газар энэ нөхөн төлбөрийг хуваарилж олгох хяналтын механизм байгуулаагүй байгаа гэсэн шалтаг хэлснийг “Ведомости” хэвлэл мэдээлсэн. Шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Оросын бэлтгэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг Европын зөвлөлийн албан ёсны сайтад нийтэлжээ. Энэ төлөвлөгөөг Европын зөвлөлийн чуулганы хороогоор энэ гуравдугаар сард хэлэлцэх аж.
Оросын бэлтгэсэн баримт бичигт Хүний эрхийн тухай конвенцыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хохирогч талд нөхөн төлбөр олгох нь олгоно. Гэхдээ энэ нөхөн төлбөрийг “Зөвхөн хохирсон хүн л авах ёстой, үндэсний Засгийн газар бол энэ тохиолдолд зөвхөн операторын үүрэг гүйцэтгэнэ” гэжээ.
Европын хүний эрхийн шүүх ч бас Гүржийн Засгийн газарт хохирогчдын нэрсийн жагсаалт гаргахыг үүрэг болгосон юм байна. Баримт бичигт дурдсанаар Оросын ямар зөрчлийн улмаас тэр хүмүүс яаж хохирсон, тус бүрт хэдий нөхөн төлбөр олгох ёстойг нарийн тусгах ёстой гэжээ. Нийт 1795 иргэн нүүн шилжиж хохирсон гэж байгаа ч хамгийн багаар бодоход 290 нь шүүхийн шийдвэрт тусгасан хохирсон зүйл анги, шалгуурт багтахгүй байгаа учраас нөхөн төлбөрөөс хасагдах ёстой гэж Оросын тал хойш сууж байна.
Ингэхээр эцсийн байдлаар шүүхийн шийдвэр ёсоор Гүржийн 1500 иргэн л нөхөн төлбөр авах ёстой болж байгаа юм. Гэтэл Орос улс болохоор яг хохирсон иргэдийн нэрсийн жагсаалт байхгүй бол өгсөн нөхөн төлбөрийг өөр хохироогүй, шүүхийн заасан шалгуурт ороогүй хүмүүс авчхаж магадгүй гэж болгоомжилж байна хэмээн хойшлуулсаар байгаа юм.
Оросын хэд хэдэн иргэнийг тагнуул хийсэн хэмээн Гүржид саатуулж Орос Гүржийн харилцаа хөрөөд байсан үе 2006 оны хоёрдугаар хагаст Петербург, Иванов, Калуга, Москва, Краснодарт амьдарч байсан Гүржийн иргэдийг эх орноосоо шууд хөөн гаргасан. Гүржийн консул Зураб Патаразегийн мэдээлж байгаагаар бол 2006 оны арваннэгдүгээр сарын эхээр Оросоос Гүржийн 2680-аас багагүй иргэнийг хөөн гаргажээ.
Энэ нь Гүржийн иргэдийг үндэслэлгүй хөөн гаргаж нүүлгэн шилжүүлсэн хэмээн Гүрж улсын Хууль зүйн яам Страсбургийн шүүхэд хандан 70.32 сая еврогийн нөхөн төлбөр шаардсан юм. Ингээд Европын хүний эрхийн шүүх 2017 онд энэ хэргийг авч хэлэлцээд Оросын тал Хүний эрхийн талаарх Европын конвенцын хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзээд ОХУ-ыг нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Гэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг 10 сая евро болгосон байна. Энэ нь зөвхөн 1500 хүнд олгох болж байгаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com