Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Грекийн цагдаа нар цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хэрэглэлээ

 Грекийн цагдаа, цэргийнхэн Эврос районы “Кастаниес” шалган нэвтрүүлэх боомтын орчмоор Турк-Грекийн хил давахыг оролдсон цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэлээ гэж Reuters агентлаг гуравдугаар сарын 4-нд мэдээллээ. Туркийн талаас орж ирсэн хэдэн зуун хүн хаалттай байсан хилийг давах гэж дайрсан нь ийм мөргөлдөөнд хүргэжээ. Хууль бусаар хил нэвтрэхийг оролдсон бүлэг хүн Грекийн хууль сахиулагчид руу мод чулуу, нулимс асгаруулагчтай гар бөмбөг шидээд хил давахаар дайрсны улмаас Грекийн хүчнийхэн нулимс асгаруулагч хэрэглэсэн гэж Naftemporiki хэвлэлд бичсэн байна. Европын комисс үүний өмнө Грекийн хил бол нийт Европын хил, ийм учраас хариуцлагатай байх ёстой гэж мэдэгдээд хууль бус цагаачид Европ руу нэвтрэх гээд байгаа энэ асуудлыг хамтын ажиллагааны хүрээнд, хамтын хүчээр даван туулна, ялангуяа санхүүгийн хувьд дэмжинэ гэсэн.
Сирийн Идлиб мужид Сири, Туркийн хооронд мөргөлдөөн үүсч нөхцөл байдал хурцадсаны улмаас цагаач дүрвэгсэдийн урсгалыг цаашид барьж чадахгүй цаашид Европ руу нэвтрэх хилээ нээж, сая сая цагаач барууныг зорино гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гуравдугаар сарын 2-нд мэдэгдсэн. Туркийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр Р.Эрдоганы энэ мэдэгдлийн дараа хууль бус 47 мянган цагаач Туркээс Европын холбооны улсуудын хилийг давж оржээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com