Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сирид гал зогсоох асуудлаар В.Путин, Р.Эрдоган хоёр тохиролцов

 Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-д айлчилж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өнгөрсөн баасан гарагт хэлэлцээ хийсэн нь зургаан цаг илүү хугацаагаар үргэлжилжээ. Төрийн тэргүүнүүдийн хэлэлцээрийн гол сэдэв нь Сирийн Идлиб мужид үүсээд байгаа нөхцөл байдал байлаа. Хэлэлцээрийн дүнд хоёр улсын тэргүүн Сирид нөхцөл байдлыг тогтворжуулах баримт бичгийн талаар тохиролцож чадсан байна.
Баримт бичигт дурдсанаар:
1. Мөргөлдөөн болж байгаа бүсэд байлдааны бүхий л ажиллагааг гуравдугаар сарын 6-ны шөнө дундаас эхлэн зогсоох,
2. Сирийн М4 авто замаас өмнө болон хойд зүгт зургаан км-ийн өөргөнтэй аюулгүйн бүсийг Орос, Турк хоёр улс байгуулах,
3. М4 авто замын дагуу Орос, Турк хоёр улс энэ сарын 15-наас эхлэн эргүүл хийх гэсэн байна.
Оросын тэргүүн Владимир Путин энэ тохиролцоо Идлиб мужийн нөхцөл байдлыг тогтворжуулах гол үндэс болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Сирид болж байгаа үйл явдлын талаарх Анкарагийн үнэлэмжийг Москва тэр бүрт хүлээн зөвшөөрдөггүй ч шаардлагатай чухал мөчид бид ямар ч үг хэлээ ололцдог гэж хэлэлцээрийн дараа Владимир Путин онцлон тэмдэглэжээ. Хоёр улсын тэргүүн Сирийн асуудлаарх Астанагийн форматын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, терроризмтэй хийх тэмцлээ сулруулахгүй хэмээн тохиролцжээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com