Жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Уилсон нар коронавирусийн халдвар авсан талаараа өчигдөр мэдэгджээ.
Тэрээр Оскарын шагналт 63 настай жүжигчин Элвис Преслигийн тухай кинонд тоглохоор Австрали улсад ирээд байсан аж. Тэр явцдаа ядарч, ханиад хүрч, өвдсөн тул шинжилгээ өгтөл хариу нь эерэг буюу COVID-19 халдвартай болох нь тогтоогдсон талаар тэрбээр хэлсэн байна.
Лхагва гараг буюу гуравдугаар сарын 12-ны байдлаар Австрали улсад шинэ коронавирусийн 120 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.