Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
ДЭМБ: Коронавирус цар тахлын хэмжээнд хүрлээ

 Шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн тархалт нь дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус Швейцарийн Женев хотноо хийлгэсэн хэвлэлийн мэдээн дээрээ мэдэгдлээ. “Коронавирус COVID-19-ийн тархалт цар тахлын хэмжээнд хүрлээ гэсэн дүгнэлтэд хийлээ” гэж тэр хэлсэн байна. Мэргэжилтнүүд үүний өмнө шинэ төрлийн коронавирусийн халдвар нь дэгдэлтийн хүрээнд байна, гэхдээ олон газар голомт гарч байна гэж үзэж байсан. ДЭМБ-ын тэргүүний хэлснээр өнөөдөр энэ өвчин 121 оронд тархаж нийт 125 мянга шахам хүн халдвар аваад байгаа юм байна.
Тедрос Аданом Гебрейесус “цар тахал” гэдэг үгийг “боломжгүй” гэж ойлгохгүй байхыг анхааруулсан байна. Энэ нэр томьёог буруу ашиглах юм бол хүмүүст айдас төрүүлж “өвчний тархалттай тэмцэх ажилд ялагдаж, үхлээс өөр сонголтгүй болсон” сэтгэгдэл төрүүлнэ гэдгийг тэр сануулжээ. Өвчний дэгдэлтийн цар тахлын хэмжээнд хүрлээ гэдэг нь “Вирусийн аюулын талаарх ДЭМБ-ын зүгээс хийх үнэлгээг өөрчлөхгүй” гэсэн байна. Ингэхээр энэ үнэлгээ нь ДЭМБ-ын зүгээс энэ халдварын тархалтыг зогсоох талаар хийж байгаа ажил, үүний эсрэг тэмцэж байгаа улс орнуудын өмнөө тодорхойлсон бодлого зорилтыг өөрчлөхгүй гэжээ.


Коронавирусийн тархалтыг зогсоохын тулд улс орнууд шийдвэртэй ажиллагааг яаралтай авч хэрэгжүүлэхийн чухлыг Т.Гебрейесус сануулж байна. Өнөөдөр дэлхийн 81 улс орон энэ өвчний халдвар өөрийнх нь нутагт орж ирээгүйг мэдэгдэж байна гэж тэр тэмдэглэжээ. Үүнээс гадна 57 улсад энэ өвчний тохиолдол 10 хүрээгүй байгааг онцлоод энэ улс орнууд халдварыг цааш нь тархаахгүй байх талаар идэвхтэй ажиллахыг зөвлөлөө. Үүний зэрэгцээ “Эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн хэмнэлт, нийгмийн давхарга, хүний эрхийг хүндэтгэх”-д анхаарахыг сануулж байна.
ДЭМБ-ын тэргүүн энд хэлсэн үгэндээ өвчний халдварыг эрт илрүүлж байгаа болон, халдварын тархалтыг хязгаарлахын тулд идэвхтэй ажиллан тархалтыг сааруулж байгаа улс орнуудад талархал илэрхийлжээ. Өнөөдрийн байдлаар Иран, Итали, Өмнөд Солонгост хамгийн олон тохиолдол илэрч байгааг тэр бас тэмдэглэв. DXY.cn сайтад мэдээлснээр гуравдугаар сарын 11-ний байдлаар дэлхий даяар 124.968 хүн коронавирусийн халдвар аваад байгаагийн 4585 нь нас бараад байна. Харин 70 мянга орчим хүн энэ вирусийн халдвар авсан ч эдгэрсэн байна.
Нийт халдвар авсан 120 мянган хүний 10 хувь нь зөвхөн Итали улсад байна. Италийн Иргэний хамгааллын газрын тэргүүн Анжело Боррелли зөвхөн гуравдугаар сарын 10-нд гэхэд л вирусийн халдвар авсан итали хүний тоо хоёр мянгаар нэмэгдлээ гэж мэдэгдсэн. Гэтэл энэ улсад халдвар авсан ч эдгэрч гарсан хүн ердөө 41, эмнэлгээс гарсан нь 1045 байгаа юм. Ганц шөнийн дотор энэ улсад коронавирусийн улмаас 196 хүн нас барж нийт нас барсан хүний тоо 827 болжээ. Нас барсан болон эрүүлжиж гарсан хүнтэйгээ нийлээд Италид нийтдээ 12462 хүн шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчлөөд байгаа юм. Энэ бүх нөхцөл байдлаас болоод Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте нэн тэргүүний хэрэгцээт бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүр, эмийн сангуудаас бусад бүхий л төрлийн худалдааны газруудыг хаах шийдвэр гаргажээ.
Орост коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг шөнийн дотор наймаар нэмэгдэж нийт 28 болсон байна. Үүнээс үүдээд ОХУ Европын Итали, Испани, Герман улсуудтай агаарын харилцаагаа зогсоогоод байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com