Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Донбасст хүч сааруулж, олзлогдогсодыг солилцох талаар тохиролцлоо

 Донбасст хүч сааруулан, Золотое, Счастье суурингуудад хил нэвтрэх шинэ цэгүүд нээх зэрэг асуудлаар гурван талт холбоо барих ажлын хэсэг Беларусын нийслэл Минскт тохиролцлоо хэмээн Украины ерөнхийлөгчийн захиргааны хэвлэлийн алба мэдээллээ. Донецкийн бүгд найрамдах улс гэгчийн Гадаад хэргийн сайд Наталья Никоноровагийн хэлснээр талууд гал зогсоох дэглэмийг зөрчих явдлыг арилгах арга механизмын талаар урьдчилан тохиролцжээ. Харин Луганскийн бүгд найрамдах улс гэгчийн Гадаад хэргийн сайд Владислав Дейнего ажлын хэсгийн гуравдугаар сарын 25-нд хийхээр төлөвлөж байгаа дараагийн уулзалт хуралдаанаар мөргөл­дөөний бүс дэх хүчийг сулруулах санал боловсруулж хэлэлцэх гэжээ.
Хуралдаанаар бас Донбасс дахь нөхцөл байдлыг тогтворжуулах асуудлаар зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай хэлэлцсэн байна. Энэ зөвлөл нь улс төрийн асуудлаар зөвлөмж боловсруулж үүнийгээ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Герман, Францын төлөөлөгчидтэй зөвшилцсөний үндсэн дээр эцсийн шийдвэр болгон гаргаж байх гэнэ хэмээн РИА Новости агентлаг мэдээлжээ.
Талууд бас ойрын хугацаанд солилцох олзлогдогсодын нэрсийг гаргахаар тохиролцсон байна. Энэ нэрсээ долоо хоногийн дотор гурван талын ажлын хэсэгт танилцуулан хоёр долоо хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлээд гуравдугаар сарын 25 гэхэд хоёр тал олзлогдсон хүмүүсийг солилцоно гэж тохиролцжээ. Энэ уулзалтын протоколыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх юм байна.
Гурван талын хэлэлцээрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын орлогч Дмитрий Козак, Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Андрей Ермак нар оролцсон байна. Украины зүүн өмнөд нутгийн Донецк, Луганск мужууд 2014 оны дөрөвдүгээр сард өөрсдийгөө Бүгд найрамдах улс хэмээн тунхагласны дараа Украин энд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. НҮБ-ын тооцоолсноор зургаан жил үргэлжилж байгаа энэ зэвсэгт мөргөлдөөний үеэр 13 мянга орчим хүний амь үрэгдээд байгаа юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com