Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Си Зиньпин, Путин хоёр олон улсын тухай олон сэдвээр ярилцжээ

Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд ОХУ-д албан ёсоор айлчилж байгаа БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай өчигдөр Кремльд хэлэлцээр хийж Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохоос эхлүүлээд Венесуэлийн хямрал хүртэлх олон улсын өнөөгийн байдлын талаар өргөн хүрээтэй ярилцсан гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдсэн байна.


Хоёр орны төрийн тэргүүн эхлээд ганцаарчлан уулзаж ярилцсан бол дараа нь засгийн газар хоорондын таван комиссын төлөөлөгчдийг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээрт оросын гол гол салбарын сайд, томоохон компанийн захирал, ерөнхийлөгч нар оролцжээ.


Си Зиньпиний айлчлалын хүрээнд хоёр орны эдийн засгийн харилцааны чиглэлээр нийт 30 баримт бичигт гарын зүсэг зурна гэж оросууд төлөвлөснийг Юрий Ушаков онцолсон байна. Энд хүнд нисдэг тэрэг, алсын тээврийн онгоц барих төсөл, сансар эзэмших, дэд бүтэц хөгжүүлэх, санхүүгийн хамтын ажиллагааны асуудлууд орж байна. “Мэдээж, хятадын “нэг бүс, нэг зам” төслийн хүрээн дэх Евразийн эдийн засгийн холбоо байгуулах асуудал байлаа гэж ерөнхийлөгчийн зөвлөх хэлжээ.


Төрийн тэргүүнүүд солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх, зүүн хойд Азидэнхтайван аюулгүй байдал тогтоох асуудлыг нухацтай хэлэлцжээ. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцаж Бүх нийтийн хамтын үйлчлэлийн төлөвлөгөөний (СВПД) эргэн тойрны талаар санал солилцсон байна. Мөн Сири, Венесуэль, Ази Номхон далайн бүсэд хамтран ажиллах тухай харилцан ярилцжээ.
БНХАУ-ын дарга энэ сарын 6-7-ны өдрүүдэд Санкт-Петербург хотноо болох Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцох юм.

 

Москвагийн хулсны баавгай

Хэлэлцээрийн дараа Путин, Си Зиньпин нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд оролцсон байна. Тэд Москвагийн амьтны хүрээлэнд зочилж Хятадын засгийн газраас энд бэлэглэсэн хоёр том хулсны баавгайг шилжүүлэн өгөх ёслолд оролцжээ. Путины Хятадад өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн айлчлалын дараа судалгаа шинжилгээний зориулалтаар Орост хоёр хулсны баавгай шилжүүлэн өгнө гэж Хятадууд зарласан юм байна. Тохирсны дагуу Эуи нэртэй эр баавгайг Диндин нэртэй эм баавгай эвшийн хамт бэлэглэж өгсөн юм. Хоёр баавгайг Сычуань мужаас дөрөвдүгээр сарын 29-нд илгээснэ нь одоо Москвагийн амьтны хүрээлэнд хэдийнээ идээшсэн гэнэ.

 

ТАСС, Синхуагийн гэрэл зургийн үзэсгэлэн

Өчигдөр орой Орос, Хятадын тэргүүнүүд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан концерт Их театрт үзэхийн өмнө орос, хятадын мэдээллийн ТАСС, Синьхуа агентлагийн зохион байгуулсан “Орос, Хятад: Хамтын ажиллагааны 70 жил” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн үзсэн байна. Энд дэлгэсэн гэрэл зургууд хоёр орны гэрэл зурагчдын дэлхийн гол гол үйл явдлын түүхийг өгүүлсэн байна. 1949 оны аравдугаар сарын 3-нд Бээжингийн Тяньаньмэний талбайд Мао Зэ Дун БНХАУ байгуулснаа зарлаж байсныг ТАСС агентлагийн гэрэл зурагчин Владимир Рогов хальсанд буулгаж авсан түүхэн зураг ч энд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com