Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Илон Маск авто ослоор амь үрэгдэгсэдийг коронавирусийн үхэлтэй харьцууллаа

 Агаар, сансрын SpaceX компанийг үнгдэслэгч, Tesla компанийн тэргүүн Илон Маск өөрийн SpaceX компанийн ажиллагсдад захидал бичиж хамтран ажиллагсад нь шинэ төрлийн коронавирусийн халдвар авахад эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнийхээр компанийн ажиллагсад нь энэ халдвараар өвчлөхөөсөө илүүтэй авто осолд өртөх магадлал өндөр байгааг анхааруулжээ хэмээн албаны эх сурвалжаас авснаа BuzzFeed хэвлэл дамжуулсан байна. SpaceX-ийн тэргүүн өөрийн илгээлтдээ коронавирусийн халдвар нь АНУ-ын иргэдийн амь нас эрүүл мэндэд хорт нөлөө үзүүлдэг эхний зуун аюулын жагсаалтад ч ороогүй байна гэжээ.
“Коронавирусийн халдвараар үхэх эрсдэл гэртээ явах замдаа авто осолд орж амь алдахаас ч доогуур байна” гэж Илон Маск тэмдэглэсэн байна. Түүнийхээр өнөөдөр АНУ-д энэ өвчний халдвараар нас барсан хүн 36 байгаа бол авто ослын улмаас мөнх бусыг үзүүлсэн хүн 26 мянга байгаа гэнэ. Ийм болохоор бие чинь тавгүй байгаа бол гэртээ үлдсэн нь дээр гэж Илон Маск ажилтнууддаа анхааруулжээ.
Харин эрүүл мэндийн салбарын шинжээчид Илон Маскийг “хуурамч дүгнэлт” хийж байна хэмээн шүүмжилж байна. Жон Хопкинсийн их сургуулийн эмнэлгийн аюулгүй байдлын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Амеш Адалжа түүнийг утгагүй харьцуулалт хийлээ гэсэн байна. Ийм байр суурийг Калифорнийн их сургуулийн халдварын тэнхимийн доцент Брэндон Браун бас дэмжиж байгаа гэнэ. Тэрээр Илон Маскийн харьцуулалтыг “солиотой зүйл” гэжээ.
Коронавирусийн талаар И.Маск байр сууриа илэрхийлж байгаа нь ганц энэ биш. Тэрээр гуравдугаар сарын 7-нд твиттер хуудсандаа халдварын тархалтад хүмүүс утгагүй сандарч байна, ийм сандрал нь тэнэг зүйл гэсэн юм. Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас болоод АНУ Европын орнуудаас ирэх иргэдэд 30 хоногийн хугацаатай хориг тавиад байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп улс орондоо онц байдал зарлажээ. Дараа өдөр нь Их Британи болон, Ирланд улсаас иргэдийг улсдаа оруулахгүй хэмээн зарласан байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com