Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Грек дайны хохирол гэж Германаас 320 тэрбум евро нэхэмжиллээ

Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеэр улсад нь учруулсан хохирлынхоо төлөө Герман улс 320 тэрбум евро Грекэд төлөх тухай хэлэлцээр эхлэхийг уриалсан нот бичгийг Германд суугаа Грекийн Элчин сайд Гадаад хэргийн яаманд нь хүлээлгэн өглөө гэж Грекийн Гадаад хэргийн яам албан ёсны сайтдаа мэдээлжээ.
Энэ бол германы булаан эзлэлтийн үед ард түмэнд учирсан сэтгэл санааны хохирлоос гадна соёл түүх, археологийн үнэт зүйлсийг дээрэмдэн зөөж авч явсны төлбөр гэж мэдээлэлд өгүүлсэн байна. Энэ нөхөн төлбөрийг Германаас нэхэмжлэх асуудлыг Грекийн парламент дөрөвдүгээр сарын 17-ны хурлаараа шийдвэрлэсэн юм байна. Ингэхдээ Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Герман улс Грект учруулсан хохирлыг 309,5 тэрбум евро гэж тооцсон бол Дэлхийн нэгдүгээр дайны үеийн хохирлыг 9,2 тэрбум евро гэжээ.


Германы канцлер 2019 оны нэгдүгээр сард Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулостой уулзахдаа Гуравдугаар рейхийн тус улсад үйлдсэн гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээхээ мэдэгдсэн ч нөхөн төлбөрийн тухай дурсаагүй юм.
Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд Грекийг эзлэн гол гол бүс нутгийг нь удирдан Итали, Болгарт фашизмыг түгээх дамжлага нутаг болгож байсан юм. 1941-1944 оны үед грекийн олон арван мянган хүн өлсгөлөн, хэлмэгдүүллээр нас барж, улс орны нь эдийн засаг сүйрсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Грекийн нийт хүн амын 20 хувь нь амь үрэгдсэн гэдэг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com