Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Испанийн хаан авлигад холбогдсон эцгийнхээ өвийг залгамжлахаас татгалзлаа

 Испанийн хаан Филипп VI өөрийн өвлөж авах ёстой байсан эцэг хаан Хуана Карлос I-ийн хөрөнгийг өвлөн авахаас татгалзлаа гэж хааны ордны мэдэгдэлд дурдсан байна. “Эрхэм дээдэс хаан эцэг Хуан Карлос нь хууль бусаар олж авсан байж болох хөрөнгө, хувьцаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллагуудыг өвлөн авахаас татгалзаж байгаагаа өөрөө албан ёсоор мэдэгдлээ гэж ордны хэвлэлийн мэдээлэлд дурджээ. Хуан Карлос Саудын Арабаас мөнгө авч байгуулсан Панамын Lucum Foundation сангаас өнөөгийн хаан Филипп VI мөнгө авдаг байж магадгүй гэсэн мэдээлэл гарсны улмаас  тэрээр ийм шийдвэр гаргасан гэж мэдээлэлд дурдсан байна. Хуан Карлос I-ийн нэрээр Панамын энэ санд 100 сая ам.доллар шилжүүлсэн хэргийг прокурор мөрдөн шалгаж байгаа хэмээн El Pais сонин үүний өмнө мэдээлсэн. Испанийн хааны ордны мэдэгдэлд ийм сан байдаг талаар Филипп VI хаан огт мэдээгүй гээд харин 2019 оны гуравдугаар сард эзэн хаан Британийн хуулийн Kobre & Kim фирм өнөөх Lucum Foundation санг өөрийн нь нэр дээр шилжүүлэх тухай мэдэгдсэн захидал ирүүлсэн гэдгийг дурджээ. Гэхдээ үүнийг баталгаажуулаагүй байна. Филипп VI 2014 оны зургадугаар сарын 19-нд өөрийн эцэг Хуана Карлос I-ээс хааны титэм хүлээн авч байсан. Түүний эцэг тэр үед 76 настай байсан болохоор одоо залуу эзэн хааны ээлж болсон гэж мэдэгдсэн. Хуан Карлоc I Испанийн дарангуйлагч Франсиско Франког нас барсны дараа 1975 онд 39 настайдаа хаан ширээнд суусан.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com