Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Коронавирус маш хурдтай тархсан шалтгааныг эрдэмтэд нэрлэлээ

 Шинэ төрлийн коронавирусийн халдвар эхлээд Хятадад маш хурдтай тархсан шалтгааныг Америкийн эрдэмтэд тодорхойлсон байна. Тэдний үзэж байгаагаар өвчин нь нууц үедээ байгаа хөнгөн өвчтөнүүд олон байсан нь энэ халдварт вирусийг тархаах нэг үндсэн шалтгаан болсон гэж Science сэтгүүлд нийтэлсэн судалгааны дүнд өгүүлжээ. Хятадад энэ өвчин анх гарснаас хойших мэдээллийг, хүмүүсийн хөдөлгөөнтэй уялдуулан математик загварчлалаар тооцож үзэхэд 2020 оны нэгдүгээр сарын 23-наас л Ухань хотод хөл хорио тогтоосон байтал үүнээс өмнө тус хотод орж ирсэн хүмүүсийн 86 хувь нь өвчний нууц үедээ байсан хүмүүс байсан нь энэ хотод өвчин түгэх шалтгаан болсон байна гэж энд бичжээ.
Энэ шинэ дүгнэлт нь корона­вирусийн халдвар тархалтын хур­дацыг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна. Судлаачдынхаар бол өвчний тархалтын ихэнх нь ийм нууц шинж тэмдэгтэй хүмүүсээс халдварласан гэнэ. Тэднийхээр өвчний халдвар авсан нь тогтоогдсон хүмүүсийг бодвол анхны шинж тэмдэг бүхий хүмүүсийн халдвар тараах явдал 55 хувь, өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй эрүүл юм шиг хүмүүсээс халдвар тарах нь 79 хувь илүү байсан гэж эрдэмтэд онцлон тэмдэглэжээ.
Үүнээс үзэхэд Хятадын эрх баригчид Ухань хотод нэгдүгээр сарын 23-наас хөл хорио тогтоож, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг сайжруулснаар коронавирусийн тархалтыг хязгаарлахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж судлаачид дүгнэжээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com