Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хятадын эдийн засаг урьд байгаагүйгээр уналаа

 Энэ оны эхний хоёр сард Хятадын эдийн засаг урьд хожид байгаагүй хамгийн таагүй үзүүлэлттэй гарлаа гэж тус улсын Статистикийн байгууллагын эх сурвалжаас авснаа Reuters агентлаг дамжууллаа. БНХАУ-ын Засгийн газрын мэдээлснээр өнгөрсөн нэг, хоёрдугаар сард Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.5 хувь буурсан байна. Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас үүдсэн ийм бууралт нь сүүлийн 30 жилд тохиож байгаагүй дээд хэмжээ болж байна. Коронавирусийн халдвар Хятадын Ухань хотоос эхлэн гарсан өнгөрөгч оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн өсөлт 6.9 хувьтай байсан. Энэ уналт цаашид ч үргэлжилнэ гэж шинжээчид сануулж байгаа. Үүнтэй зэрэгцээд Хятадын экспортын хэмжээ ч 17.2 хувиар буурчээ. Улс орны эдийн засаг эргэн сэргэхэд коронавирусийн халдвар тархах нь зогссоноос хойш дахиад хэдэн сарыг туулах хэрэгтэй болно гэж эдийн засгийн шинжээчид анхааруулж байна.
Хэдийгээр шинэ төрлийн коронавирус Хятадаас эхлэн тархаж, хамгийн олон хүн өвчилж, хамгийн олон хүн нас барсан ч гэсэн сүүлийн үед энэ өвчний тархалт, нас баралт БНХАУ-д буурч байгаа. Сүүлийн долоо хоногт Хятадад энэ өвчний халдвараар 100 орчим хүн л өвдсөн байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com