Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хятад улс Америкийн сэтгүүлчдийн итгэмжлэлийг хураан авна

Хятадад ажиллаж байгаа Америкийн The Wall Street Journal, New York Times, Washington Post сонинуудын сэтгүүлч сурвалжлагч, АНУ-ын иргэдийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам 10 хоногийн дотор тус улсад ажиллах магадлан итгэмжлэлээ эргүүлэн авчирч өгөхийг шаардсан байна. Энэ арга хэмжээг АНУ-д ажиллаж байгаа Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн тоог цөөрүүлэн эх орнооосоо гарч явахыг шаардсан Америкийн засаг захиргааны арга хэмжээний хариуд авч байгаа юм байна.
Үүний зэрэгцээ Хятадын Гадаад хэргийн яам Voice of America, Time хэвлэлүүдийг Хятадад ажиллаж байгаа ажилтнууд болон санхүүжилтийн талаарх мэдээллээ авчирч өгөхийг даалгасан байна. Хятадын эрх баригчид “АНУ хэрвээ цаашид ингэж итгэлгүй хандах юм бол” АНУ-аас Хятадад ажиллаж байгаа сэтгүүлч сурвалжлагчдын тоог хязгаарлах арга хэмжээ авахад бэлэн байна гэж мэдэгджээ. АНУ-ын эрх баригчид өөрийн улсад ажиллаж байгаа Хятадын төрийн таван хэвлэл, үүний дотор Синьхуа агентлаг, China Global Television Network зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч сурвалжлагчдын тоог цөөрүүлэхээ өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд мэдэгдсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com