Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сирид Туркийн цэргүүдийн амь үрэгдсэнд Оросыг буруутгалаа

“Сирийн Идлиб мужид туркийн цэргийн албан хаагчид амь үрэгдсэний төлөө Орос хариуцлага хүлээх ёстой” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гуравдугаар сарын 17-нд мэдэгджээ. Тэр бас Идлиб мужид цэргийн ажиллагаа явуулж байгаа Туркийг дэмжиж байгааг илэрхийлсэн байна. “Оросууд өөрийн цэргийн ажиллагааныхаа үеэр Туркийн цэргийн албан хаагчдыг хөнөөсөн гэдэгт бид итгэлтэй байна. Манай холбоотон НАТО-гийн гишүүн Туркийг бид дэмжиж Сирийн Идлиб мужид болж байгаа хүчирхийллийг төгсгөл болгохын төлөөх тэдний тэмцэлд тусламж дэмжлэг үзүүлэх талаар нэмэлт арга хэмжээ авах асуудлыг авч үзнэ” гэж М.Помпеогийн хэлснийг Төрийн департаментын албан ёсны сайтад эш татан мэдээлжээ.

Сирийн зэвсэгт хүчин хоёрдугаар сарын сүүлчээр Идлиб мужид байгаа террористуудад агаараас цохилт өгөх үеэр Туркийн цэргийн 35 албан хаагч амь үрэгдсэн. Үүний дараа Анкара Сирид цэргийн ажиллагаа эхлүүлж, үүндээ АНУ болон НАТО-гийн дэмжлэг хүссэн.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гуравдугаар сарын 5-нд Москвад ирж Оросын тэргүүн Владимир Путинтэй уулзаж Сирийн Идлиб мужийн нөхцөл байдлын талаар ярилцан гал зогсоох асуудлаар тохиролцож, гуравдугаар сарын 15-наас эхлэн Орос, Турк улсын цэргийнхэн хамтраад М-4 авто замын дагуу эргүүл хийж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com