Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Орост илрээгүй гэмт хэргийн тоо өсч байгааг В.Путин онцоллоо

“Өнөөдөр Орос оронд гарсан хоёр гэмт хэргийн нэг нь илрэхгүй үлдэж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхий прокурорын газрын ажилтнуудын өргөтгөсөн хуралдаан дээр тэмдэглэснийг Кремлийн албан ёсны сайтад дүрс бичлэгээр нийтэлжээ. “Үндсэндээ гарсан гэмт хэргийн тал нь илрэхгүй үлдэж байна. Энэ талаар та нөхөд, хууль сахиулах бусад байгууллагын ажилтнууд нэгийг бодох хэрэгтэй байна” гэж В.Путин хэлсэн байна. Ерөнхийлөгчийн хэлснээр Орост гэмт хэрэг 2016 оноос өссөн гэнэ. Тэрбээр мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагааны болон хүүхдийн эсрэг эрүүгийн хэрэгт онцгой анхаарч илрүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэжээ. Ерөнхийлөгч бас иргэдийн нийгмийн эрхийг хамгаалахын төлөө үр дүнтэй ажиллахыг прокурорын салбарын ажилтнуудад анхааруулсан байна. Мөн прокурорын байгууллагын нэг үндсэн үүрэг бол авлигын гэмт хэрэгтэй тэмцэж эх орны хулгайлагдсан мөнгийг эргүүлэн олж авч, үндэсний томоохон төслүүдийг бодитой болоход туслах явдал гэжээ. “Ерөнхий прокурорыг энэ хүрээн дэх ажлаа улам идэвхжүүлж, Дотоод явдлын яам, Оросын Шүүхийн байгууллага, Оросын татварын алба, Санхүүгийн хяналтын албатай улсаас, манай иргэдээс, нийтийн хөрөнгөнөөс хулгайлсан хөрөнгийг эргүүлэн авчрах талаар нягт хамтран ажиллах хэрэгтэй” гэж Владимир Путин хэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com