Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Коронавирусийн талаар Орос худал мэдээлэл тарааж байна гэж буруутгав

 Шинэ төрлийн коронавирусийн талаар олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тарааж байна гэж Европын холбооны улсууд ОХУ-ыг буруутгалаа. Хаалттай илтгэлд дурдсанаар Москва ийм байдлаар энэ өвчний тухай айдас, тэвдлийг Европт түгээн хуваалцахыг эрмэлзэж байна гэжээ. Ийм буруутгалыг АНУ-ын Төрийн департамент үүний өмнө хэлж байсан. Европын орнуудад энэ өвчин тархаж байгаа талаар Москва хуурамч мэдээлэл түгээж байна гэж Европын орнууд үзэж байна хэмээн энэ сарын 16-нд бэлтгэсэн илтгэлд тэмдэглэснийг Financial Times дамжууллаа.
Кремлийн хяналтад байдаг мэдээллийн хэрэгслүүд өвчний тархалтын талаар илт худал, төөрөлдүүлсэн мэдээлэл түгээж байгаа нь улс орондоо, ард иргэдийн дунд бий болоод айдас, сандралыг Европын нийгэм рүү хандуулах гэсэн оролдлого гэж илтгэл бэлтгэгчид үзсэн байна. Ялангуяа ийм худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр илүүтэй тархаж байна. Оросын ийм худал ташаа мэдээлэл үүний өмнө Францын шар хантаазтнуудын эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр бас идэвхжиж байсныг илтгэлд дурджээ.
Одоо Оросын олон нийтийн сүлжээгээр коронавирус нь барууны орнуудад зэвсгийн зориулалттайгаар бүтээсэн зохиомол өвчин гэсэн пост бичлэгүүд их явж байна гэнэ. Үүнтэй зэрэгцээд ганцхан Оросын Засгийн газар л энэ халдварын эсрэг хамгийн идэвхтэй ажиллаж байгаа гэсэн бичлэг бас давамгайлж байгааг илтгэлд тэмдэглэжээ. Оросууд энэ хуурамч мэдээллээ англи, франц, герман, итали, испани хэлээр дамжуулж байгааг бас онцолсон байна.
Оросуудын зохион байгуулалттайгаар түгээж байгаа энэ худал мэдээлэл нь энэ өвчний халдварын тархалттай тэмцэж байгаа үндэсний эрүүл мэндийн байгууллагуудын үр ашигтай тэмцэлд садаа болох, эрүүл мэндийн байгууллагуудын тогтолцоонд итгэх итгэлийг бууруулахад чиглэж байна гэж Брюссель үзэж байгаа юм.
Орос шинэ төрлийн энэ вирусийн халдварын талаар илт худал мэдээлэл түгээсээр байгааг АНУ-ын Төрийн департамент бас хоёрдугаар сарын сүүлчээр мэдэгдсэн. Twitter, Facebook, Instagram-аар түгээж байгаа энэ мэдээллүүдэд шинэ төрлийн вирусийг Хятадын эдийн засагт цохилт өгөхийн тулд АНУ-д бүтээсэн гэж бичиж байгаа юм байна. Ийм худал мэдээллийн өөр бас нэг хувилбар нь COVID-19-ийн халдварыг түгээхэд Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс оролцож эрүүл мэндийн салбарт сая сая долларын хөрөнгө оруулсан гэсэн мэдээлэл.
АНУ-ын Төрийн департаментын Европ, Еврази хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Филип Рикерийнхээр бол Оросын ийм худал мэдээлэл, үйл ажиллагаа нь “Америкийн болон холбоотнуудын үйл ажиллагаа бүтцийг дотроос нь хагалан бутаргах, хохирол учруулах зорилготой” гэнэ. Энэ бүх буруутгалын төлөө ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова АНУ-ын зүгээс хэлж байгаа энэ бүхэн бол “Ямар ч үндэслэлгүй ташаа буруутгал” гэсэн тайлбар хийгээд байгаа юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com