Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Афганистан талибуудтай олзлогдогсод солилцох хэлэлцээр хийлээ

Афганистаны Засгийн газар “Талибан” хөдөлгөөнийхөнтэй олзлогдогсодоо солилцох асуудлаар анх удаа хэлэлцээр хийсэн байна. Коронавирусийн дэгдэлтээс болоод хэлэлцээрийг онлайнаар зохион байгууллаа хэмээн зуучлагч Катарын Гадаад хэргийн яам мэдээлжээ. “Хэлэлцээр бүтээлч, үр дүнтэй болж, хоёр тал олзлогдогсодын нэрсийн жагсаалт, хорьж байгаа газар, тэднийг хэрхэн солилцох талаар маш чухал асуудлуудыг хөндөж ярилаа” хэмээн Катарын Гадаад хэргийн яамны мэдээлэлд дурдсан байна. Талууд улс орондоо хүчирхийллийг бууруулахад аль аль нь хүлээсэн үүргээ биелүүлнэ, ийм хэлэлэцээрийг ойрын хэдэн өдөр үргэлжлүүлнэ хэмээн баталсан байна. Үүний зэрэгцээ АНУ, Катар хоёр коронавирусийн халдвар тархаад байгаа ийм нөхцөлд олзлогдогсодыг солилцох үйл явцыг аль болох түргэвчлэх хэрэгтэй хэмээн шаардлаа.
АНУ болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид хоёрдугаар сарын 23-нд Катарын нийслэл Дохад энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан бол “Талибан” хөдөлгөөн Афганы Засгийн газартай бас хэлэлцээр хийн улс орондоо гуравдугаар сарын 10-наас эхлэн гал зогсоохоор тохиролцсон. Мөн тохиролцсоны дагуу харилцан итгэлцэл бэхжүүлэхийн тулд хоёр тал олзны хүмүүсээ солилцох болсон. Коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үед “Талибан” хөдөлгөөний олзлогдогсодыг нэн яаралтай суллахыг АНУ-ын Афганыг хариуцсан тусгай төлөөлөгч Залмай Халилзад энэ сарын 18-нд Афганистаны Засгийн газарт уриалсан. Харин Афганистаны Засгийн газар “Талибан” хөдөлгөөний отрядуудын эсрэг байлдааны ажиллагаагаа сэргээхийг үндэсний арми, аюулгүй байдлын хүчиндээ даалгасан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
15 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com