Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
ДЭМБ: Коронавирусийн тархалт улам хурдасч байна

“Шинэ төрлийн коронавирусийн халдвараар 350 гаруй мянган хүн өвчилж энэ өвчин дэлхийн бараг бүх оронд тархаад байна” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Twitter хуудсандаа бичжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр энэ өвчин анх гарснаас хойш 67 хоноход 100 мянган хүн өвчилсөн бол дараагийн 100 мянган хүн нь 11 хоногт өвчилж, сүүлийн гурав дахь 100 мянган хүн нь ердөө дөрөв хоногийн дотор бүртгэгдсэн байна.
Хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг чанд сахих нь өвчний халдварын тархалтыг удаашруулна гэж Гебрейесус онцлон тэмдэглэжээ. Гэхдээ харамсалтай нь хамгаалах хэрэгсэл, материалын үйлдвэрлэл удааширч, дутагдаж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байна гэж ДЭМБ-ын тэргүүн бичжээ. Үүний зэрэгцээ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд туршигдаагүй эм хэрэглэхгүй байхыг бас анхааруулсан байна.
“Туршиж шалгаагүй эм хэрэгсэл ашиглах нь ард иргэдэд худал итгэл төрүүлж, үүнээс болж хортой нөлөө үзүүлж мэднэ. Ингэснээр бусад өвчинд хэрэгтэй эм бэлдмэл хомсдолд орж ч болзошгүй” гэж Гебрейесус мэдэгджээ.
COVID-19-ийн халдварын тархалттай тэмцэхэд дараагийн авах нэг алхам нь “Их-20”-ийн орнуудын удирдлагад хандаж хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлийг өсгөх, тэднийг экспортлохыг нь хориглохгүй байх явдал гэж ДЭМБ үзэж байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com