Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
С.Шойгу В.Путины даалгавраар Башар Асадтай уулзлаа

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины даалгавраар оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Сирид нисэн очиж Ерөнхийлөгч Башар Асадтай хэлэлцээр хийлээ гэж батлан хамгаалахын хэвлэлийн алба мэдээлснийг РИА Новости агентлаг дамжуулсан байна. Талууд Идлиб мужид гал зогсоох, сирийн бусад нутагт тогтвортой байдал бий болгох асуудлаар санал солилцжээ. Үүний зэрэгцээ С.Шойгу, Б.Асад хоёр олон улсын террорист бүлэглэлтэй тэмцэх хамтын ажиллагааны хүрээнд цэрэг-техникийн хамтын ажиллагаа, Сирийн ард иргэдэд үзүүлэх Оросын хүмүүнлэгийн тусламж, үйл ажиллагааны талаар ярилцсан байна.
 Оросын Батлан хамгаалахын сайдын суусан онгоцны аюулгүй байдлыг Сирийн агаарын орон зайд Оросын агаар-сансрын хүчний Су-35С онгоцууд хангаж дагалдан нисчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар гуравдугаар сарын эхээр Идлиб мужид гал зогсоох аюулгүйн бүс байгуулах талаар харилцан тохиролцсон. Үүний дараа Сирийн Ерөнхийлөгч Башар Асад хэрвээ Америк, Туркийн цэргийнхэн эх орноос нь гарчих юм бол Дамаск өөрөө асуудлаа зохицуулж чадна гэж мэдэгдсэн. Сирийн Идлиб мужид Сирийн Засгийн газрын хүчин сөрөг хүчин, террористуудын байрлал руу нэгдүгээр сараас эрч хүчтэй давшсанаар тэндэхийн нөхцөл байдал хурцадсан учраас Орос-Турк хоёр ийн хэлэлцээр хийхэд хүрсэн юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com