Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Нормандид Холбоотны цэрэг буусны ойг тэмдэглэлээ

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын гол холбоотон Британи, Америкийн десант Германы фашистуудад эзлэгдээд байсан Францын баруун эрэгт 1944 оны зургадугаар сарын 6-нд буусан “Оверлорд” ажиллагааны 75 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа Портсмутын дэргэд боллоо.


Нормандын Вер-сюр-Мер хамтралд барих британийн дайчдын дурсгалд зориулсан дурсгалын цогцолбор барих газарт өглөөгүүр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй анхны чулууг нь тавьсан байна. Энэ ёслолын дараа Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Вер-сюр-Мерт хүрэлцэн ирсэн энэ ажиллагаанд оролцсон ахмад дайчидтай уулзжээ.
Үдээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар Кальвадос мужийн төв Кан хотын даргын албан байранд ганцаарчлан уулзсан байна. Үүнийг Le Monde хэвлэл энэ арга хэмжээний үеэр болсон цор ганц дипломат ажил гэж нэрлэж байна.

Түүхээс
Британи-америкийн десантын ажиллагаа 1944 оны зургадугаар сарын 6-ны шөнө эхэлж эхний цувааны 150 мянга орчим цэрэг 10 мянга гаруй техниктэйгээр Ла-Маншийн хоолойг гатлан эрэг рүү дайрсан юм. Францын хойд эрэгт немцийн армийн “Б” бүлэглэл хамгаалж байлдсанаар холбоотны цэргээс 12 мянган цэрэг амь үрэгдсэн гэдэг.
Дайн дараах 10 жилд энэ ажиллагааг дурсан Нормандид төрийн зүгээс ямар нэг ёслолын үйл ажиллагаа явуулж байгаагүй, британи, америкийн төлөөний хүмүүс л дурсдаг байсан гэж францын судлаачид тэмдэглэж байна. Харин генерал Шарль де Голийн засаглалын үед ийм ёслол зохион байгуулах болж холбоотнууд “Оверлорд” ажиллагаа эхэлсэн ойг тэмдэглэдэг болсон байна.


Түүхчийн шүүмжлэл
Нормандид төрсөн, францын түүхч, Дэлхийн хоёрдугаар дайны талаар судалгааны олон ном бичсэн Клод Кетель Нормандид холбоотны цэрэг буусны 75 жилийн ойд зориулсан ёслолын үйл ажиллагаанд Оросуудыг урих байсан юм гэж бичсэн байна. Судлаач “Дорнод фронтгүйгээр ялахгүй байсан” гэжээ. Тэр бас “оросууд энэ дайнд 27 сая хүнээ алдаж, энэ дайны гол ялагч нь байсан” гэжээ. Нормандид холбоотны цэрэг буусны 70 жилийн ойгоор Францын ерөнхийлөгч Франсуа Олланд оросыг “нацизмыг ялсан нийтийн ялалтад оруулсан Зөвлөлт холбоот улсын ард түмний гавьяаг хүндэтгэж байна” гэж тэмдэглэсэн байдаг. Тэр бас “Германы 150 дивизийн эсрэг зогсч, тэднийг ялахад гол үүрэг гүйцэтгэсэн Улаан армийн гавьяаг дурсч байна” гэж онцолсон байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com