Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Их Британид “Путин: Орос тагнуулчийн түүх” цуврал кино гарч эхэллээ

 Британийн “Channel 4” телевиз “Путин: Орос тагнуулчийн түүх” (Putin: A Russian Spy Story) нэртэй Оросын Ерөнхийлөгч Владимир Путины тухай гурван бүлэг цуврал баримтат киног гуравдугаар сарын 23-наас эхлэн үзүүлж байна. Баримтат кинонд ерөнхийдөө л “харгис домгийн арын хүн” гэдгийг харуулсан гэж The Guardian сонинд бичжээ.
Кинонд Холбооны аюулгүйн албаны ажилтан байгаад Лондон хотноо 2006 онд полони-210-т хордож үхсэн Александр Литвиненкогийн бэлэвсэн эхнэр Марина Литвиненко, мөн Борис Ельцины охин Татьяна Юмашова нартай хийсэн ярилцлагууд орж байна. Александр Литвиненког Оросын тагнуулын алба хордуулсан гэж Британи өнөө хүртэл үздэг. Цуврал киноны эхний ангид Владимир Путины Улсыг аюулаас хамгаалах газрын тагнуулаас эхлээд улс төрийн зүтгэлтэн болсон замналыг ярьж байна.
“Путин: Орос тагнуулчийн түүх” цуврал баримтат киноны зураг авч байгаа нь бүр 2019 оны наймдугаар сард тодорхой болсон юм байна. Цувралын найруулагчаар ВВС болон Discovery-д зориулан Эртний Ром, Ричард Львинойн тухай кино бүтээж, мөн CNN-ийн захиалгаар Иисус Христийн тухай, Зөвлөлтийн усан доогуур шумбагч Василий Архиповын тухай кинонууд хийж байсан Ник Грин ажиллажээ. Баримтат киноны танилцуулгад киног бүтээгчид “В.Путины тагнуулчийн мэдлэг, хувийн туршлага нь түүний улс төрийн карьер, Орост, өнөөгийн дэлхий ертөнцөд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорилоо” гэж тэмдэглэжээ.
Владимир Путин Ленинградын улсын их сургуулийн хуулийн салбарыг 1975 онд төгсөөд ажил хөдөлмөрийн гараагаа зөвлөлтийн Аюулаас хамгаалах байгууллагаас эхэлж байсан. 1985-1990 онд Ардчилсан Германд Улсыг аюулаас хамгаалах байгууллагын гадаад тагнуул хариуцдаг нэгдүгээр газрын шугамаар ажиллаж байгаад Дрезден дэх ЗХУ, Германы найрамдын ордны захирал хийж байжээ. Тэрбээр 1991 онд Улсыг Аюулаас хамгаалах байгууллагаас хурандаа цолтой халагдсан байна. Владимир Путин Улсыг аюулаас хамгаалах байгууллагад ажиллаж байсан тухайгаа 2017 онд хууль бус тагнуултай холбоотой гэж нэг удаа хэлж байсан юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com