Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-ын нефтьчид Москва, Эр-Риядтай хэлэлцээр хийхээр бэлтгэж байна

 Газрын тосны үнэ огцом унаж байгаа нь АНУ-ын Техасын нефть боловсруулагчид, занар үйлдвэрлэгчдэд том цохилт болж байгаагаас тэд Газрын тос экспортлогч орнуудын байгууллагатай хэлэлцээ хийж эхэлжээ. Техасын засаг захиргааны газрын тос байгалийн хийн зохицуулалтын комиссын гишүүн Райан Ситтон нефтийн зах зээлд үүсээд байгаа тулгамдсан асуудлаар Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК-той хэлэлцээ хийж эхэлсэн, цаашид Саудын Араб, Оростой хэлээлцээр эхэлж магадгүй гэснийг Politico хэвлэл дамжуулжээ. Р.Ситтоны хэлснээр тэрээр ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндотой утсаар ярьж нефтийн үнийн энэ уналт нь дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа талаар ярилцсан гэнэ. Үүсээд байгаа нөхцөл байдлыг тогтворжуулахад Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ирэх зургадугаар сард болох дээд хэмжээний уулзалт хүртлээ ямар ч нөлөө үзүүлж чадахгүй гэж М.Баркиндо хэлснийг Р.Ситтон дамжуулжээ. Энэ уулзалтад Техасын нефтийнхэн оролцох ёстой юм. “Тэгэхээр би Саудын Арабын нефтийн сайд, Оросын нефтийн сайдтай холбоо барьж болох юм” гэж Р.Ситтон хэлсэн байна.
Техасын нутаг дэвсгэрт АНУ-ын нефть олборлолтын гол төв болох Пермийн сав газар байдаг. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК, Оросын нефть олборлолтыг хязгаарлах тухай хэлэлцээр гуравдугаар сарын 6-нд тохиролцоонд хүрч чадалгүй тасалдсанаас хойш булангийн орнууд нефть олборлолтоо нэмэгдүүлэн улмаар нефтийн үнэ огцом унаад байгаа аж.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com