Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“ИХ-20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд таван их наяд ам.доллар гаргана

 Шинэ төрлийн коронавирусийн дэлхий дахинд учруулж байгаа нийгэм эдийн засгийн үр дагаврыг арилгахад чиглэсэн төсвийн бодлого, эдийн засгийн арга хэмжээ, нийгэм, эдийн засаг, санхүүд нөлөөлж байгаа зүйлсийн эсрэг баталгаа болгон дэлхийн эдийн засагт таван их наяд ам.доллар оруулна гэж онлайн хэлбэрээр зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын дүнгийн тухай мэдээлэлд дурдсан байна. Мэдэгдэлд бас коронавирусийн халдварын учруулсан үр дагавартай тэмцэхэд эдийн засгийн хүрээнд “Их-20”-ийн орнууд зохицуулах үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Коронавирусийн халдвараас болоод учирч байгаа, цаашид учирч болзошгүй эдийн засаг, нийгмийн хохирлыг аль болох багасгах, зах зээлийг тогтворжуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээхийн тулд “Их-20”-ийн орнууд бололцоотой бүхий л бодлого, хэрэгсэл, аргыг ашиглана гэж мэдээлэлд дурджээ.
Эдийн засгийг дэмжих арга хэмжээг “Их-20”-ийн орнууд одоо “цаг алдалгүй, шийдвэртэй “ авч хэрэгжүүлнэ гэсэн байна. Үүний зэрэгцээ “Их-20”-ийн орнуудын тэргүүн нар өөр өөрийн улсын Төв банк, Сангийн яамыг коронавирусийн халдварын үр дагаврыг даван туулах байнгын төлөвлөгөө чиглэл боловсруулахыг хүссэн байна.
Ийнхүү пүрэв гарагт онлайн хэлбэрээр болсон “Их-20”-ийн орнуудын тэргүүнүүд онлайн уулзалтаараа шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нийгмийн амьдралын төрөл бүрийн салбарт учирч байгаа бэрхшээлийг даван туулахад хүчээ нэгтгэн хамтран ажиллахаар тохиролцов. “Бүх дэлхийг хамарч байгаа энэ аюулын өмнө бид нэгдсэн нэг фронт байгуулан тэмцэхээр эрс шийдэмгий эрмэлзэж байна” гэж хамтарсан мэдэгдэлдээ өгүүлжээ. Энд бас “Энэ тахлын хүн амын эрүүл мэнд, нийгмийн амьдрал, эдийн засгийн салбарт учруулж байгаа сөрөг үр дагаврыг бууруулахын төлөө хамтран тэмцэх нь бидний туйлын чухал зорилт” гэж тэмдэглэсэн байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com