Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
ОУВС: Дэлхийн эдийн засаг хямралд орлоо

 Дэлхийн эдийн засаг хямралд орлоо хэмээн Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева мэдэгдлээ. Түүнийхээр бол энэ хямралын үндсэн шалтгаан нь шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн дэгдэлт гээд энэ хямрал 2009 оны хямралаас ч хүнд байна гэнэ. “Одоо бид хямралд орлоо гэдэг нь хэн бүхэнд тодорхой байна. Энэ хямралыг 2021 он гэхэд даван туулж, эдийн засгаа сэргээж чадна гэж таамаглаж байна, гэхдээ бид энэ коронавирусийн халдварын тархалтыг зогсоож, энэ хүндрэлийг даван туулсан тохиолдолд шүү дээ” гэж ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева сэтгүүлчдэд ярьсан байна.
Хатагтай К.Георгиевагийн ярьснаар дэлхийн эдийн засгийн энэ хямрал, зогсонги байдлын хамгийн гол аюул нь олон аж ахуйн нэгжийн дампуурал, ажилчдыг бөөнөөр нь халах эрсдэл дагуулах явдал гэнэ. Түүний хэлснээр энэ нь маш хортой үр дагавар дагуулж нийгмийн бүтцийг ч сүйдэлж мэднэ гэжээ. Олон улсын валютын сангийн тэргүүн “Их-20”-ийн гишүүн орнууд дэлхийн эдийн засгийг сэргээхэд зориулж таван их наяд ам.доллар гаргах болсныг бас мэдээлсэн байна. Олон улсын валютын сангийн хувьд өөрийн үйл ажиллагаа явуулдаг 186 оронд эдийн засаг, хүн амыг нь дэмжих, шалгах ажил хийж байгаа гээд үүнийгээ “хэн хаана юу хийж байгааг мэдэж авах, улмаар туслах” зорилготой гэжээ.
 Шинэ төрлийн коронавирусийн энэ тархалт нь дэлхий даяар хэдэн зуун мянган аж ахуйн нэгж, үйлдвэр заводын үйл ажиллагаа, агаарын тээврийн хэдэн мянган нислэгийг зогсоож байна. Ийм нөхцөлд олон орны засгийн газар эдийн засаг, хүн амаа дэмжих арга хэмжээ авч эхлээд байна. АНУ-ын Сенат гэхэд л улс орныхоо эдийн засагт дэмжлэг үзүүлэхээр 2.2 их наяд ам.долларын багц гаргахаар болж байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com