Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Гордон Браун Дэлхийн засгийн газар байгуулах санал гаргалаа

Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун шинэ төрлийн корона­вирустэй тэмцэхийн тулд Дэлхийн Засгийн газар байгуулахыг уриаллаа гэж Тhe Guardian хэвлэлд бичсэн байна. Гордон Брауныхаар бол дэлхийн тэргүүнүүд нийлээд эрүүлийг хамгаалах салбарын мэргэжилтэн, шинжээчид, олон улсын байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан дэлхий дахины түр маягийн засгийн газар байгуулж шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт, эдийн засгийн хямралтай тэмцэх хэрэгтэй гэнэ. “Коронавирусийн тархалт бол тухайн нэг оронд шийдчих биш, дэлхий дахины үйл ажиллагааг уялдан зохицуулж байж шийдэх ёстой асуудал” гэж Гордон Браун онцолжээ. Мөн өнөөгийн эдийн засгийн хямрал бол 2008 оныхоос эрс ялгаатай гэж Г.Браун хэлсэн байна.
Коронавирусийн тухайд экс-ерөнхий сайд “энэ бол хамтын ажиллагаагаар шийдвэл зохих анагаах ухааны ер бусын онцгой зүйл” гэжээ. Тэгээд эрүүл мэндийн салбарт тулгараад байгаа энэ онцгой нөхцөл байдлыг залруулахын тулд хэдий л хэрийн их ажил болно, тэр хэрээрээ эдийн засагт илүү аюул учирна” гэсэн байна. Тэгэхээр миний санал болгож байгаа дэлхий дахины энэ засгийн газар нь хоёр фронтод хямралтай тэмцэх болно гэжээ. Энэ байгууллага вакцин бүтээх, эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, тэдгээрийн худалдааг зохицуулна гэнэ. “Бидэнд өнөөдөр ажил хэрэгч удирдлага хэрэгтэй байна” гэж Г.Браун хэлээд “Би бол “Их-20” байгууллагыг өргөтгөж, өнөөдөр энэ гамшигт илүү өртөөд байгаа улс орнуудыг илүүтэй сонсон, цаашид энэ халдвар илүү тархаж мэдэх Африкийн орнуудад нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах, урьдчилан сэргийлэх талаар анхаарна” гэж Гордон Браун хэлжээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com