Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
БНАСАУ дахиад хоёр баллистик пуужин харвалаа

БНАСАУ өнгөрсөн ням гарагт ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасан нь Япон тэнгис дэх манай эдийн засгийн бүсэд хараахан хүрч тусаагүй хэмээн Японы засгийн газар мэдээллээ хэмээн телевизийн NHK суваг дамжууллаа. Японы талын мэдээгээр пуужин 250 км газар хөөрсөн гэнэ. Пуужин тэнгист тусахдаа загас агнуурын хөлгүүдэд ямар нэг хохирол учруулаагүй гэжээ. Гэсэн ч Пеньяны пуужин харваснаас болоод Японы Ерөнхий сайдын алба энэ талаарх мэдээлэл цуглуулахаар хямралын штаб байгуулсан байна. Одоо бид энэ талаарх мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байна хэмээн Японы Батлан хамгаалахын сайд Таро Коно мэдэгджээ. Тус улсад бүтээсэн тактикийн шинэ пуужинг туршиж харвахад БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун гуравдугаар сар 21-нд оролцож ажиглалаа хэмээн Солонгосын мэдээллийн төв агентлаг ЦТАК энэ сарын 22-нд мэдээлсэн. Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооны мэдээлснээр Умардын зүүн эргийн Пёнан-Пукто мужаас харвасан ойрын тусгалтай хоёр баллистик пуужин тэнгист унасан. Ким Чен Ун гуравдугаар сарын 2, 9-ний өдрүүдэд бас алсын тусгалтай артиллерийн буудлагын сургуулийг ажиглажээ. Сая харвасан хоёр пуужин нь 2020 он гарснаас хойш дөрөв дэх нь болж байгаа. Манайх ойрын үед стратегийн шинэ зэвсэгтэй болно гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдэж байсан.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com