Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Олон улсын цэргийн эвсэл Ирак дахь нисэх баазаа орхилоо

 Ирак дахь алан хядагч “Исламын улс” зэвсэгт бүлэглэлтэй тэмцэж байсан АНУ тэргүүтэй эвслийн цэргүүд Киркук хотод байсан К-1 нисэх баазаа орхиж иракийн цэргийнхэнд шилжүүлэн өгсөн байна. “Гуравдугаар сарын 29-нд олон улсын цэргийн эвслийн нисэх бааз К-1-ийг нэгдсэн шуурхай ажиллагааны “Тасралтгүй шийдэл” бүлэглэлээс Иракийн аюулгүй байдлын хүчинд шилжүүлэн өгөх ёслол боллоо” гэж эвслийн мэдэгдэлд дурджээ. Эвслийнхэн цэргийн баазыг ийн шилжүүлэн өгөх нь саяхан Ирак дахь баазууд руу довтолсон болон коронавирусийн халдварын тархалттай огт холбоогүй бүр эртнээс төлөвлөсөн байсан ажил гэдгээ онцолжээ. Цэргийн баазыг орхисноор нэг сая ам.долларын үнэ өртөг бүхий өмч хөрөнгийг Иракийн Засгийн газарт шилжүүлэн өгч байгаа юм гэж мэдэгдэлд дурдсан байна.
Үүний өмнө өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Иракийн умард нутгийн Найнава мужид байсан Кайара нисэх баазаа бас иракийн цэргийнхэнд шилжүүлэн өгсөн. Гуравдугаар сард бас АНУ-ын цэргийнхний ашиглаж байсан Сирийн хил дээрх Аль-Каим баазыг иракийн зэвсэгт хүчинд шилжүүлэн өгсөн билээ.
Цаашид Иракийн Засгийн газартай хамтран ажиллах хүрээнд энэ онд эндэх цэргийн хэд хэдэн баазын цэрэг техникийг өөр хооронд нь нэгтгэх болно гэдгээ эвслийн төлөөлөгчид мэдэгдээд байгаа. Ер нь Ирак дахь эвслийн хүчний байрлаж байгаа цэг цөөрсөөр байгаа. Харин Иракийн Засгийн хүсэлтээр эвслийн зарим хүчин орон нутгийн аюулгүй байдлыг сахиулах, аюулгүйн албаныхныг сургах зориулалтаар нэг хэсэг нь үлдэх юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com