Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-д халдвар тараасан гэж Хятад, Оросыг буруутгав

 Орос, Хятад улсууд шинэ коронавирусийн халдварыг дэлхий дахинд, АНУ-д тархаасны хариуцлагыг хүлээх ёстой гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Фиона Хилл мэдэгдсэн байна. Түүнийхээр Москва, Бээжин хоёр энэ талаар нягт хамтран ажиллаагүй, мэдээлэл түгээхээс зориуд зайлсхийсэн гэснийг Daily Beast хэвлэл мэдээлснийг ИноТВ дамжуулжээ. Цагаан ордны экс зөвлөх Орос, Хятад улсууд коронавирусийн халдварын тархалтыг ашиглаж байгааг онцлоод “Ерөнхийлөгч “Хятадын вирус” гэж хэлээд ч нэмэр болохгүй. Хятад, Орос хоёр үүнийг хийгээд, одоо хариуцлагаас зайлсхийх гэсэн нэг арга” гэсэн байна.
Хатагтай Фиона Хилл бас Хятад коронавирусийн халдварын эхний шатанд нууцалж байгаад газар авхуулсныхаа төлөө хариуцлага хүлээхээс зайлсхийхийн тулд одоо нийгмийг энэ өвчний халдварын тухай мэдээллээс холдуулахыг эрмэлзэж байна гэжээ. “Тэд нутагт нь эхэлж гарсан вирус дэлхий дахиныг хамарсан цар тахал болсны хариуцлагыг өөртөө хүлээхийг хүсэхгүй байна” гэж тэр мэдэгдсэн байна. Харин Оросын тухайд хатагтай Ф.Хилл “Орос бол хүмүүсийн анхаарлыг өөрсдийн дутагдлаас холдуулж, тэднийг гадны дайсныхаа эсрэг чиглүүлэхийг оролдож байна” гэж буруутгажээ. Оросууд коронавирус ингэж тархсан бурууг Вашингтонд тохохыг эрмэлзэж байна гэж улстөрч мэдэгдэв. Шинэ төрлийн коронавирусээс болж Америкийн эдийн засагт учирсан хохирлыг Хятадын Засгийн газар хариуцах ёстой гэж үүний өмнө АНУ-ын эрх баригчид ярьж байсан удаатай.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com